Зүүн бүсийн сагсан бөмбөгийн 5*5, 3*3 -ын аварга шалгаруулах тэмцээн
Бичсэн khentii, Mon, 05/06/2019 - 09:00
Зүүн бүсийн сагсан бөмбөгийн 5*5, 3*3 -ын аварга шалгаруулах тэмцээн Чингис хотод амжилттай болж өндөрллөө. Тус тэмцээнд 5 аймгийн 160 гаруй тамирчид өрсөлдөж, 3*3 төрөлд эрэгтэй 1-р байранд Хэнтий, 2-р байранд Дорноговь, 3-р байранд Говьсүмэр аймаг, эмэгтэй төрөлд 1-р байранд Говьсүмбэр, 2-р байранд Хэнтий, 3-р байранд Сүхбаатар аймаг шалгарсан бол , 5*5 эрэгтэй төрөлд 1-р байранд Хэнтий, 2-р байранд Дорнод, 3-р байранд Сүхбаатар аймаг, эмэгтэй төрөлд 1-р байранд Дорно-говь, 2-р байранд Хэнтий, 3-р байранд Дорнод аймгийн баг тамирчид шалгарлаа.