Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бөхийн “Боржигон дэвжээ” байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд хүрээнд зүүн бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн 2019 оны 03 сарын 29-31-ны өдрүүдэд зохиогдсон тэмцээнд амжилттай оролцлоо.

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бөхийн “Боржигон дэвжээ” байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд хүрээнд зүүн бүсийн аварга шалгаруулах жүдо бөхийн өсвөр үеийн тэмцээн 2019 оны 03 сарын 29-31-ны өдрүүдэд Бор-өндөр суманд 5 аймгийн 340 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдлөө. Тэмцээнд Говьсүмбэр аймгаас 2 дасгалжуулагч 37 тамирчин оролцсон. нийт 2 алт, 3 мөнгө, 7 хүрэл нийт 12 медаль хүртлээ.  Шилдэг эрэгтэй тамирчинаар Хаялга спорт клубын тамирчин М.Эрдэнэбат шалгарлаа.

Монголын волейболын холбооны идэрчүүдийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Баярмаа Б.Жамбаноров дасгалжуулагчтай Засаг даргын дэргэдэх волейболын өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож Хос мөнгөн медаль хүртлээ.

2019 оны 3 дугаар сарын 19-21 хооронд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдсан Монголын волейболын холбооны идэрчүүдийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Баярмаа Б.Жамбаноров дасгалжуулагчтай Засаг даргын дэргэдэх волейболын өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож П.Молор-Эрдэнэ ахлагчтай эрэгтэй баг мөнгөн медаль. М.Анар ахлагчтай эмэгтэй баг мөнгөн медаль хүртэн Ховд аймагт 4/1-9 хооронд зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг холбогчоор Н.Энхрэлмаа.

019 оны Пауэрлифтингийн  дахь удаагийн улсын аварга шалгарулах тэмцээн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн тамирчин аймгийн арслан, тамирчин Д.Түмэнжаргал амжилттай оролцлоо.

2019 оны Пауэрлифтингийн  дахь удаагийн улсын аварга шалгарулах тэмцээн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэсийн тамирчин аймгийн арслан, тамирчин Д.Түмэнжаргал амжилттай оролцож  Мастер Мастер1 ангилал -120кг газраас штанг татах төрөлд 270 кг татаж 1-р байранд алтан медаль, -120кг жинд штангтай хэвтээ шахалтын төрөлд 330кг өргөж 1-р байранд  алтан медаль,  -120кг нийлбэр дүнгийн төрөлд 660  кг татаж 1-р байранд  алтан  медаль нийт 3 алтан медаль хүртлээ. 

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй

Мэдээ, мэдээлэл