Бидний тухай

Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газрын эрхэм зорилго      Аймаг орон нутагт биеийн тамир, спорт хөгжих орчин, нөхцлүүдийг бүрдүүлэн эрүүл чийрэг бие бялдартай иргэд, хамт олныг төлөвшүүлж, биеийн тамир, спортыг нийтийн хүртээл болгон, сонгон хөгжүүлж буй спортын төрлүүдийг түлхүү хөгжүүлэн өндөр зэрэг цолтой тамирчдыг бэлтгэнэ. Үйл ажиллагааны зорилт: 

  • Хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, биеийн тамир чийрэгжүүлэлтийн арга хэмжээг өргөн хүрээтэй үр дүнтэй зохион байгуулах.
  • Хувь хүн, хамт олон, хэсэг бүлгээрээ биеийн тамир спортоор хичээллэх материаллаг болоод сэтгэл зүйн орчин, нөхцлийг бүрдүүлэх
  • Хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх түүнтэй тэмцэх үйл ажиллагаанд хамт олны оролцоог идэвхитэй өрнүүлэн зохион байгуулалт, үр өгөөжийг сайжруулан хүн амын бие бялдрын ерөнхий хөгжлийн түвшинг дээшлүүлэх
  • Хөдөлгөөны хомсдолоос сэргийлэх түүнтэй тэмцэх үйл ажиллагаанд хамт олны оролцоог идэвхитэй өрнүүлэн зохион байгуулалт, үр өгөөжийг сайжруулан хүн амын бие бялдрын ерөнхий хөгжлийн түвшинг дээшлүүлэх
  • Орон нутгийн уламжлал, хүүхэд залуусын сонирхол, материаллаг бааз болоод боловсон хүчний хангамжид тулгуурлан сонгон хөгжүүлэх спортын төрлүүдийн сургалт дасгалжуулалтын процессыг өнөөгийн шаардлагын түвшинд зохион байгуулж улмаар спортын өндөр зэрэг, цолтой тамирчдыг бэлтгэж бүс, улс, олон улс, тив дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц ур чадвартай тамирчдыг бэлтгэх
  • Хөрш зэргэлдээ болон гадаад орнуудын спортын байгууллагуудтай хамтын ажиллаагаа бэхжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, харилцан суралцах
  • Байгууллагын ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцлийн эрүүл ахуй болоод бусад шаардлагыг хангасан ажлын байрыг бий болгож гадаад дотоод тохижилтыг сайжруулж эвсэг дулаан хөдөлмөрийн хамт олныг бүрдүүлэх

   Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газрын товч танилцуулгаГовьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газар нь 1991 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Чойр хотын даргын 12 тоот захирамжаар “Чойр хотын залуучууд спортын хороо” нэртэйгээр орон нутагт биеийн тамир, спортыг хөгжүүлэх төр засгийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан юм. 1994-2002 он хүртэл  Биеийн тамир, спортын төв, 2002-2010 Биеийн тамир, спортын хороо, 2010-2013 он хүртэл Биеийн тамир, спортын газар, 2013-2014 он хүртэл Соёл, спорт, аялал жуулчлалын газар, 2015 оноос Биеийн тамир, спортын газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.Байгууллагын анхны даргаар Сосорбурамын Балжинням 1991 оноос 2004 он хүртэл, 2004 оноос Л.Цэдэнсодном даргаар ажиллаж байна. Анхны дасгалжуулагчдаар Б.Буянтогтох, Л.Цэдэнсодном нар 1991 оноос өнөөг хүртэл үр бүтээлтэй тогтвортой ажиллаж байна.Энэ хугацаанд хөнгөн атлетикын дасгалжуулагчаар Ц.Мөнхжаргал 1994-1998 онд, Д.Нарантуяа 2000-2002 онд, бөхийн дасгалжуулагчаар Д.Түмэнжаргал 1998-1999 онд, Д.Батжаргал 2004-2010 онд ажиллаж байлаа.      Одоо манай байгууллага нь 17 хүний орон тоотойгоор ажиллаж байна. Үүнд байгууллагын дарга Л.Цэдэнсодном, Спортын сургалт дасгалжуулалтын албаны дарга, сагсан бөмбөг хөлбөмбөгийн дасгалжуулагч Б.Буянтогтох, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга, жүдо бөхийн дасгалжуулагч М.Батдэлгэр, Захиргаа, аж ахуйн албаны дарга, нягтлан бодогч Б.Анхтуяа, Усан спорт сургалтын албаны дарга С.Хүрэлбаатар, Өсвөр үе, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад үе, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн, волейболын дасгалжуулагч Б.Баярмаа, халз тулааны спорт болон чөлөөт бөхийн дасгалжуулагч Ш.Наранбаяр, нярав, архив албан хэрэг хөтлөлтийн ажилтан Н.Эрдэнэцэцэг, Усан спорт, сургалтын төвийн эмч Г.Цэнгэмаа, Усан спорт сургалтын төвийн аврагч багш, дасгалжуулагч Б.Батмөнх нар болон үйлчилгээний 7 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.Манай байгууллагын мэргэжилтнүүд нь ажилдаа үр бүтээлтэй тогтвортой ажиллаж мэргэжилдээ туршлагажиж дадлагажсаны нэг илрэл нь “гавьяат дасгалжуулагч” 1, “алтан гадас одон”-1 “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” 4, “Хөдөлмөрийн хүндэт медальтан” 2 ажилладаг явдал юм.Манай байгууллага нь материаллаг баазын хувьд орчин үеийн спорт тоглоомын төрлүүд / сагсан бөмбөг, волейбол, талбайн теннис, ширээний теннис, софт теннис/ орчин үеийн бөхийн төрлүүд чөлөөт бөх, бокс, тулааны урлаг, үндэсний спортын төрлүүд хөгжүүлэх спортын хэрэглэл материалаар хангагдсан юм.Мөн бүс, улс, олон улсын уралдаан тэмцээн зохион байгуулах шаардлага хангасан стандартын спортын ордон 2003 онд ашиглалтад орсон.Орон нутагт түлхүү хөгжүүлэх спортын төрлүүдээр бокс, волейбол, жүдо , бөхийн чөлөөт барилдаан, сагсан бөмбөг, хөлбөмбөг,  үндэсний спортын төрлүүдийг сонгон өсвөрийн шигшээ багийг спортын 8 төрлөөр байгуулан сургалт дасгалжуулалтыг шаардлагын хэмжээнд явуулснаар сүүлийн жилүүдэд улсын чанартай уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж байгаа билээ.       Биеийн тамир, спортыг орон нутагт хөгжүүлэхэд орон нутгийн Засаг захиргааны байгууллага ялангуяа аймгийн ИТХурал, ЗДТГазрын зүгээс ихээхэн дэмжлэг үзүүлж байдаг нь ард иргэд хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, их спортыг хөгжүүлэх таатай орчин, нөхцөл бий болгож байдаг юм.