Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны нэрэмжит “БАГАХАНГАЙ МАРАФОН” Улсын аварга шалгаруулах тэмцээнд 05 сарын 31-ны өдөр Багахангай дүүрэгт амжилттай оролцлоо.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны нэрэмжит “БАГАХАНГАЙ МАРАФОН” Улсын аварга шалгаруулах тэмцээнд 05 сарын 31-ны өдөр Багахангай дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Говьсүмбэр аймгийн баг тамирчид амжилттай оролцож Тэмцээний 16-17 насны ангиллын 5000м зайд 5-р сургуулийн сурагч П.Төгөлдөр 2-р байранд орж мөнгөн медаль, 35-49 насны ангиллын 5*10км зайд Онцгой байдлын газрын тамирчин ОУХМ Д.Ариунжаргал хүрэл медаль хүртлээ.