“Мод тарих үндэсний өдөр”-ийг хүрээнд хуваариалсан газарт мод тариалаа.

        2018 оны 05 сарын 01-ны өдрийн А/144 тоот захирамжийн дагуу “Мод тарих үндэсний өдөр”-ийг хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд байгууллагын эзэмшлийн хашаанд 16 ширхэг хайлаас, авто замын дагуу баруун талдаа 1-2 дугаар зурваст шинээр 34 мод суулган усалж,модны ургалтанд саад учруулж буй ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж,  эвдэрсэн, нурсан хашаа хашлагыг засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн.