“Чойр хөгжлийн лиг-2018” сагсан бөмбөгийн тэмцээнд 8 багийн 120 гаруй тамирчид, 2 сарын турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шагналын эзэд тодорлоо.

“Чойр хөгжлийн лиг-2018” сагсан бөмбөгийн тэмцээнд 8 багийн 120 гаруй тамирчид, 2 сарын турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шагналын эзэд тодорлоо.Тэргүүн байр: Багийн эзэн - П.Амар сайхан Багийн ахлагч – Б.Давааням“Арслангууд” багДэд байр: Багийн эзэн – Б.Анхбаяр Багийн ахлагч - Б.Анхбаяр“Петротрак Алтан аргаль” баг1-р тойргийн “MVP” буюу үнэ цэнэтэй тоглогчоор “Петротрак Алтан аргаль” багийн тамирчин Л.Мөнхсан шалгарч цомын эзэн болсон байна.2-р тойргийн “MVP” буюу үнэ цэнэтэй тоглогчоор “Шивээ-Овоо ХК” багийн тамирчин Э.Тэгшбаяр шалгарч цомын эзэн болсон байна.Финалын “MVP” буюу үнэ цэнэтэй тоглогчоор “Арслангууд” багийн тамирчин Г.Өсөхбаяр шалгарч Сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч Ч.Бэхчулуун тоглолтын пүүзээр шагналаа.Мөн тэмцээний хаалтын ёслолын үеэр сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж "Петротрак" Алтан аргаль багийн эзэн Б.Анхбаяр Тэмцээний нарийн бичиг, шүүгч Л.Энхмөнх нарыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир спортын газрын “Алтан од” шагналаар шагнаж урамшууллаа.Лигийн тэмцээнд оролцсон баг тамирчид, тэдгээрийн багийн эзэд, хөгжөөн дэмжигчид, сагсан бөмбөг сонирхогчдод Говьсүмбэр аймгийн сагсан бөмбөгийн холбооноос талархал илэрхийлье.Говьсүмбэр аймагт сагсан бөмбөгийн спорт улам эрчимтэй хөгжиж олон сайн тамирчин төрөн гарч аймаг орон нутгийнхаа нэр алдрыг дуурсгах болтугайТэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Ц.Энхтүвшин Гүйцэтгэх захиралтай Шивээ овоо ХК-ний удирдлагын багт Нийт Сагсан бөмбөгчдийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлээд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсьe.