Мэдээ, мэдээлэл

   Үндэсний спортын 6-р их наадмын анхан шатны тэмцээн 2018 оны 06 сарын 09-нд аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа

             Үндэсний спортын 6-р их наадмын хагас шигшээ тэмцээн 2018 оны 06 сарын 09-нд аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулаа. Наадамд анхан шатны  тэмцээнд 17 байгууллагын 15 багийн 270 албан хаагч, ажилчид оролцсон.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны нэрэмжит “БАГАХАНГАЙ МАРАФОН” Улсын аварга шалгаруулах тэмцээнд 05 сарын 31-ны өдөр Багахангай дүүрэгт амжилттай оролцлоо.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны нэрэмжит “БАГАХАНГАЙ МАРАФОН” Улсын аварга шалгаруулах тэмцээнд 05 сарын 31-ны өдөр Багахангай дүүрэгт амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Говьсүмбэр аймгийн баг тамирчид амжилттай оролцож Тэмцээний 16-17 насны ангиллын 5000м зайд 5-р сургуулийн сурагч П.Төгөлдөр 2-р байранд орж мөнгөн медаль, 35-49 насны ангиллын 5*10км зайд Онцгой байдлын газрын тамирчин ОУХМ Д.Ариунжаргал хүрэл медаль хүртлээ.

“Эх байгалиа хайрлаж-Идэвхтэй амьдарцгаая” сэдэвт явган аялалын 05 сарын 19-ны өдөр зохион байгууллаа.

Монгол улсын засгийн газрын 05 тогтоол, амьдралын буруу хэвшлээс ,халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Аймгийн үйл ажиллагаа Спортын салбар холбоодын тэргүүн, дасгалжуулагч, ивээн тэтгэгч, идэвхитэн гишүүдийн бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх зориолгоор Жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Эх байгалиа хайрлаж-Идэвхтэй амьдарцгаая” сэдэвт явган аялалын 05 сарын 19-ны өдөр зохион байгууллаа.  Аялалыг Сүмбэр сум-Хүрийн ногоо-Сүмбэр гэсэн маршуртаар зохион байгуулсан.

“Мастерс лиг-2018” тэмцээнд амжилттай оролцож Говьсүмбэр аймгийн баг тамирчид амжилттай оролцож алтан медаль хүртлээ.

           Монголын сагсан бөмбөгийн холбооноос 4 дэх жилдээ зохион байгуулж буй “Мастерс лиг-2018” амжилттай болж Говьсүмбэр аймгаас төрөн гарсан сагсан бөмбөгийн анхны спортын мастер У.Мөнхбаатараар ахлуулан оролцсон манай аймгийн баг аваргаар тодорсон талаар өмнө мэдээлсэн билээ.

Сагсан бөмбөгийн U12, U13 насны ангилалын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

     Сагсан бөмбөгийн U12, U13 насны ангилалын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Б.Буянтогтох, Б.Баттогтох нарын удирдлага дор өсвөрийн баг тамирчид оролцлоо. U12 насны хөвгүүдийн ангилалд Б.Санчир ахлагчтай баг хүрэл медаль хүртэж, Б.Төгөлдөр "Шилдэг довтлогч"-оор шалгарсан байна.

Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа байгууллагуудын хооронд зохион байгуулж буй шилжин явах цомын төлөөх спортын 3 төрөлт тэмцээнийг зохион байгууллагдлаа.

             Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа байгууллагуудын хооронд зохион байгуулж буй шилжин явах цомын төлөөх спортын 3 төрөлт тэмцээний Волейболын төрөлд Тэргүүн байранд Эрүүл мэндийн газар, Дэд байранд Боржигин өв музей, Нийтийн номын сан, Гутгаар байранд Биеийн тамир спортын газар, Сагсан бөмбөгийн төрөлд Тэргүүн байранд Дуу Бүжгийн Боржигин чуулга, Дэд байранд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Гутгаар байранд Биеийн тамир спортын газрын баг тамирчид шалгарлаа.

“Мод тарих үндэсний өдөр”-ийг хүрээнд хуваариалсан газарт мод тариалаа.

        2018 оны 05 сарын 01-ны өдрийн А/144 тоот захирамжийн дагуу “Мод тарих үндэсний өдөр”-ийг хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээний хүрээнд байгууллагын эзэмшлийн хашаанд 16 ширхэг хайлаас, авто замын дагуу баруун талдаа 1-2 дугаар зурваст шинээр 34 мод суулган усалж,модны ургалтанд саад учруулж буй ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж,  эвдэрсэн, нурсан хашаа хашлагыг засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн.

"Нийгмийн салбарын нээлттэй хаалга"-ны өдөрлөг зохион байгууллагдлаа.

        2018 оны  05 дугаар  сарын 10-11-ны өдрүүдэд тус үйл ажиллагаанд нийт 16 ажилтан Сүмбэр сум, Баянтал сумдад 2 өдөр ажиллаж, Биеийн тамир спортын газар болон Усан спорт сургалтын төвийн талаархи мэдээллийг иргэд хөдөлмөрчид өгч, Бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил, биеийн индекс тодорхойлох зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Мөн өсвөийн шигшээ багийн тамирчдын үзүүлэх тоглолтыг зохион байгуулж, иргэдээс үйл ажиллагаа, сэтгэл ханамжийн судалгааг 116 гаруй албан хаагчид, иргэдээс авлаа.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй