Аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн сагсан бөмбөг, ширээний теннис, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн үндэсний бөхийн тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.Насанд хүрэгчдийн ширээний теннисний тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 13 тамирчин, сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 6 багийн 139 тамирчин, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн үндэсний бөхийн тэмцээнд 136 тамирчин тус тус оролцлоо.