"Мөрөн-Алтай" ХХК-ний нэрэмжит шилдэг багуудын тэмцээн

Говь-Алтай аймгийн БТСГ, волейболын холбооноос санаачлан зохион байгуулсан "Мөрөн-Алтай" ХХК-ний нэрэмжит өсвөр үе, насанд хүрэгчдийн эрэгтэй шилдэг 7, эмэгтэй шилдэг 6 багуудын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр волейболын спортын мастер Ш.Болдбаатар захиралтай "Мөрөн-Алтай" ХХК. /эрэгтэй эмэгтэй тус тус/1-р байр 400.000 төгрөг2-р байр 300.000 төгрөг3-р байр 200.000 төгрөг нийт 1.800.000 төгрөгөөр ивээн тэтгэлээ.Эрэгтэй 1-р байр: Волейболын спортын мастер Ш.Болдбаатар дасгалжуулагчтай Волейболын спортын мастер Ц.Баянбэрх ахлагчтай "Мөрөн-Алтай" ХХК-ний баг тамирчид.2-р байр: Волейболын спортын мастер С.Батмөнх дасгалжуулагчтай Д.Алтаншагай ахлагчтай "Бодь-Даатгал" ХХК-ний баг тамирчид.3-р байр: Хошууч Г.Баасан-Очир дасгалжуулагчтай Л.Мөнхбилгүүн ахлагчтай Хууль, сахиулах байгууллагын баг тамирчид.Эмэгтэй1-р байр: Ч.Нандин-Эрдэнэ ахлагчтай Спорт сургалтын төвийн өсвөрийн шигшээ баг.2-р байр: О.Пунсалдулам ахлачтай "Замын Тэнгэр" баг3-р байр: Ч.Угтахбаяр ахлагчтай Улсын бүртгэлийн хэлтсийн баг тамирчид орлоо.