Өсвөр үеийн Үндэсний бөхийн 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээн

Үндэсний бөхийн өсвөр үеийн 2017 оны Улсын аварга шалгаруулах барилдаан Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 2017 оны 10 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулагдаж тус барилдааны бага насны ангилалд барилдсан Чандмана сумын харъяат сумын начин Х.Дашзэвэг шагналт 5-р байранд шалгарч хүрэл медаль, том насны ангилалд барилдсан Шарга сумын харъяат аймгийн арслан Д.Чойжилсүрэнгийн хүү сумын начин Ч.Бат-Эрдэнэ 12-р байранд шалгарч уран гараа дэвээтэй бөхийн шагнал хүртсэн байна. амжилттай барилдсан бөхчүүддээ баяр хүргэе.Багийн дасгалжуулагч Тонхил сумын харъяат БТСГ-ын Чөлөөт, үндэсний бөхийн багш сумын заан Д.Амартүвшин.