"Дэлхийн алхалтын өдөр”-т зориулсан арга хэмжээ

Олон Улсын Олимпийн хорооны Бүх нийтээр алхалтаар хичээллэхийг дэмжих Олон Улсын холбоо  (TAFISA)-ноос “Дэлхийн алхалтын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын ихээр улс орон бүрт тэмдэглэдэг уламжлалын дагуу Говь-Алтай аймагт 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг  бүх нийтийн  алхалтын өдөр  болгон зарлаж бүх нийтийн алхалтын арга хэмжээг зохион байгууллаа.Бүх нийтийн алхалтыг үе шаттайгаар зохион байгуулж олон нийтэд үр дүн, ач холбогдолыг танин мэдүүлэх, эрүүл агаарт хамт олноороо алхаж хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх биеийн алжаал стрессээ тайлах, ард иргэдийг бүрэн хамруулах зорилготой эл арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулана.Тус арга хэмжээнд Есөнбулаг сумын төрийн болон төрийн бус байгууллага, сургууль, цэцэрлэгийн нийт 12 байгууллагын 124 ард иргэд ажилтан албан хаагчид оролцож бөмбөгтэй буухиа тэмцээн олс таталт зэрэг спортын 2 төрлөөр өрсөлдлөж дүнгээ гаргалаа.Багийн нийлбэр дүнгээр   1-р байр: Онцгой байдлын газар  2-р байр: 3-р 12 жилийн сургууль  3-р байр: МСҮТөвийн багууд тус тус эхний 3-н байр эзэллээ.