Мэдээ, мэдээлэл

Аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн волейболын тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 21-22-ны өдөр, өсвөр үеийн үндэсний бөх, мини волейбол, хөнгөн атлетик, таеквондо, ширээний теннисний тэмцээн 04 дүгээр сарын 23-24-ний өдөр зохион байгуулагдахаар боллоо.

Аймгийн аварга шалгаруулах тэмцээн

Аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн сагсан бөмбөг, ширээний теннис, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн үндэсний бөхийн тэмцээн 2018 оны 04 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.Насанд хүрэгчдийн ширээний теннисний тэмцээнд эрэгтэй 16, эмэгтэй 13 тамирчин, сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 6 багийн 139 тамирчин, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн үндэсний бөхийн тэмцээнд 136 тамирчин тус тус оролцлоо.

Мөсөн сурын  харваа

Монголын үндэсний спортын VI их наадмын хүрээнд зохион байгуулагдсан улсын аварга шалгаруулах Мөсөн сурын  харваанд Говь-Алтайн харваачид  амжилттай сайхан оролцож Б.Дашзэвэг, Жамбалдорж, Б.Мөнхбаатар, Б.Лхагва-Очир, Н.Ойнбаяр нар спортын мастер, Б.Хүрэлбаатар, Буянтогтох нар спортын дэд мастер цолны болзол хангалаа. 

Улсын аварга шалгаруулах жү-до бөхийн залуучуудын  тэмцээн

2018.02.02-04Улсын аварга шалгаруулах жү-до бөхийн залуучуудын  тэмцээн 2018.02.02-04-д Улаанбаатар хотод зохион байгуулагдаж Говь-Алтай аймгийн Чандмана сумын харъяат Ч.Мичидмаа 44кг жинд хүрэл медаль хүртлээ.

Мөсний баяр-2018

Говь-Алтай аймгийн БТСГазар, БОАЖГазар хамтран зохион байгуулсан үндэсний спортын VI их наадмын өвлийн спортын арга хэмжээ "Мөнгөн Өвөл-2018" мөсний баяр мөсний шагай, мөсний сур харваа, олс таталт зэрэг спортын 3 төрлөөр Есөнбулаг сумын Олон нуурт 2018 оны 02 дугаар сарын 4-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын Олимпийн Таеквондогийн VI их наадам "Хөтөлийн цом-2018" тэмцээн

Монголын Олимпийн Таеквондогийн VI их наадам "Хөтөлийн цом-2018" тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд Говь-Алтай аймгийн БТСГ-ын дарга таеквондогийн ОУХМ Н.Бямбацогт, Х.Шаравнямбуу дасгалжуулагчтай аймгийн шигшээ багийн 16 тамирчин оролцсоноос9-11 нас26 кг Э.Билгүүн мөнгөЧ.Будсүрэн хүрэл 29кг Б.Төгсбилэг хүрэл32кг О.Мөнхбилгүүн хүрэл41кг Б.Бархасболд мөнгө12-14 нас 43кг Э.Дэлгэрханд хүрэл51кг Ч.Жамъяншарав хүрэл55кг Улсболд хүрэлӨсвөр үеийн53кг Баян-Уул сумын Б.Мөнхзаяа нар мөнгөн медаль хүртлээ.

"Цодгор хүү-2018"

Монголын хүүхдийн ордны нэрэмжит шатрын аварга шалгаруулах "Цодгор хүү-2018" тэмцээн 2018 оны 01 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд Говь-Алтай аймгаас 8 тамирчин оролцож 5 хүртэл насны ангилалд 7-р цэцэрлэгийн Б.Буянхишиг мөнгөн медаль хүртлээ.

"Мөрөн-Алтай" ХХК-ний нэрэмжит шилдэг багуудын тэмцээн

Говь-Алтай аймгийн БТСГ, волейболын холбооноос санаачлан зохион байгуулсан "Мөрөн-Алтай" ХХК-ний нэрэмжит өсвөр үе, насанд хүрэгчдийн эрэгтэй шилдэг 7, эмэгтэй шилдэг 6 багуудын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө.

Мөсний баяр-2018

Монголын үндэсний спортын VI их наадмын хүрээнд өвлийн спортыг дэмжих зорилгоор мөсний баярын арга хэмжээ 2017.01.27-ны өдөр Есөнбулаг сумын Олон нуурт зохион байгуулагдахаар боллоо.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй