Го: EURASIA-International Baduk Contest 2017

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Saturday, September 16, 2017

2017 оны 9-р сарын 16 бямба гарагт БНСУ-ын Элчин сайдын яамны байранд EURASIA-International Baduk Contest 2016 тэмцээн болно. Уг тэмцээнийг Бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэг, Монгол улсад суугаа БНСУ-ын Элчин Сайдын яам зохион байгуулж байгаа юм. Тэмцээн нь Солонгосын Соёлын өдрүүдийн арга хэмжээний нэг хэсэг болох ба нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Парламентийн гишүүн болон мэргэжлийн 9Р зэрэгтэй хоёр тамирчин оролцож мөн тэмцээнийг шүүх юм. Монголын Го-гийн Холбооноос уг тэмцээнд оролцох тамирчдыг бүртгэж баталгаажуулах ажлыг хариуцаж байгаа бөгөөд facebook хуудас, 91690151 утсаар бүртгэлийг хийж байна. Тэмцээн нь хэн бүхэнд нээлттэй байх ажээ.БНСУ-ын Элчин Сайдын Яамны шинэ байр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын байрны хажууд Гандигийн гудамжинд.