Мэдээ, мэдээлэл

БТС-ЫН САЛБАРЫН СТАТИСТИКИЙН УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГО АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Биеийн тамир, спортын салбарын статистикийн улсын үзлэг тооллогын хяналтыг хуваарийн дагуу аймгийн Статистикийн хэлтэстэй хамтран Эрдэнэдалай, Адаацаг, Дэлгэрцогт сумдад хийлээ.Тус сумдын тооллогын түр товчооны ажлын явцтай танилцаж, заавар зөвлөгөө өглөө.2017оны 12 дугаар сарын 06-07 

Улсын тооллого явагдаж байна

Биеийн тамир, спортын салбарын Улсын тооллогын ажлын хүрээнд сумдын тамгын газрын дарга нарт сургалт зохион байгуулж, Эрдэнэдалай, Гурвансайхан, Адаацаг, Дэлгэрцогт сумдад 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тооллогын зөвлөн туслах ажлаар ажиллаж байна. 

''KHARTSAGA CUP'' ТАЕКВОНДОГИЙН ОУ-ЫН ТЭМЦЭЭН

Бидний амжилтын буухиа үргэлжилсээр:   Таеквондогийн ''KHARTSAGA CUP'' ОУ-ын нээлттэй тэмцээнд Ц. Отгончулуун дасгалжуулагчтай Дундговь аймгийн Таеквондогийн Зэв клубын тамирчид амжилттай оролцон 1 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж багийн дүнгээр өсвөр насны ангилалд 4-р байр эзэллээ.  

УЛС ТУНХАГЛАСНЫ 93 ЖИЛИЙН ОЙН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН

Улс тунхагласны 93 жилийн ойн баярт зориулсан хүчит 32 бөхийн барилдаан амжилттай явагдаж.

  • Түрүү: Луус сумын харъяат аймгийн Арслан Ч.Цогтбаатар 
  • Үзүүр: Өндөршил сумын харъяат аймгийн Арслан Х.Батбаяр 
  • Их шөвөг: Баянжаргалан сумын харъяат аймгийн Заан Н.Наранбаяр, Адаацаг сумын харъяат аймгийн Заан Б.Амарбаяр нар шалгарлаа.

УДИРДЛАГУУДЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН

 Улс тунхагласны 93 жилийн ойн өдөрт зориулсан аймгийн төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтануудын дунд  волейбол, дартсын тэмцээн  амжилттай зохион байгуулагдлаа.

ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААН ХААЛТЫН ТЭМЦЭЭН

Шагайн харвааны хаалтын тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  амжилттай зохион байгуулагдлаа.Тэмцээн:

  • Насанд хүрэгчдийн багийн цуваа
  • Насанд хүрэгчдийн хувийн цуваа харваа гэсэн төрлүүлээр зохион байгуулагдлаа.  

МВХ-ны "Супер-8'' Идэрчүүдийн АШТ

МВХ-ны "СУПЕР-8" Идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагч Д.Алтанзул, Д.Болор-Эрдэнэ , О. Мөнгөнцэцэг ахлагчтай эмэгтэй шигшээ баг хүрэл медаль хүртлээ. 

  • Шилдэг давуулагч: С. Анударь
  • Шилдэг хаагч: Б. Мөнгөнчимэг нар шалгарлаа.

''БАРС КАП-2017'' Таеквондогийн ОУ-ын тэмцээн

Бүгд найрамдах Казакстан улсад зохиогдсон ' БАРС КАП-2017'' таеквондогийн ОУ-ын ''А'' зэрэглэлийн тэмцээнд БТСГазрын тамирчин Б. Доржсамбуу/45кг/, О. Азбаяр33кг/ нар дасгалжуулагч Ц. Отгончулууны хамт амжилттай оролцоод ирлээ.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй