Ш.ОТГОНБАЯР АХЛАГЧТАЙ ДОРНОГОВЬ АЙМГИЙН БАГ МОНГОЛ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД 96 БАГААС ГУРАВДУГААР БАЙРТ ШАЛГАРЛАА

 Монголын шагайн харвааны холбооны 2018 оны насанд хүрэгчдийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-10 өдрүүдэд төв цэнгэлдэх хүрээлэнгийн шагайн асарт зохион байгуулагдлаа. 28 дахь удаагийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд Увс, Баян-Өлгий аймгаас бусад 19 аймаг, дүүрэг, нийслэлийн 96 багийн, 848 харваач цэц мэргэнээ сорилоо. Дорноговь аймгийн төлөөлөн 10 орчим баг өрсөлдсөнөөс Монгол улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Шаравдоржын Отгонбаяр ахлагчтай “Болд Төмөр Ерөө Гол” ххк-ий баг гуравдугаар байрт шалгарлаа.

БНХАУ - ДОРНОГОВЬ АЙМГИЙН СПОРТЫН САЛБАРЫН АЛБАН УУЛЗАЛТ, НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дорноговь аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Эрээн хотын Соёл спорт хэвлэл радио телевизийн газрын орлогч дарга хатагтай Алтанцэцэг, спортын хэлтсийн дарга Байгаль, спортын салбарын төлөөлөл Төмөрбагана, сэтгүүлч Заяа болон 8 хүний бүрэлдэхүүнтэй сагсан бөмбөгийн баг өнгөрөгч өдрүүдэд Дорноговь аймагт зочиллоо.

ҮНДЭСНИЙ СПОРТЫН 6–Р ИХ НААДМЫН БӨХИЙН БАРИЛДААНД АЙРАГ СУМЫН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

 Монголын үндэсний спортын 6-р их наадам энэ онд тохиож байгаа. Улсын шигшээ тэмцээний өмнө, аймаг, сум, орон нутгийн хэмжээнд зохион байгуулагддаг журамтай. Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Биеийн тамир, спортын газар, сумдын Засаг даргын тамгын газар, үндэсний спортын холбоодуудтай хамтран зохион байгулах их наадмын үндэсний бөхийн барилдаан өнгөрөгч амралтын өдрүүдэд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод зохион байгуулагдлаа. Энэ удаагийн барилдаанд Дорноговь аймгийн дийлэнх сумдын бөхчүүд оролцсон.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй

Мэдээ, мэдээлэл