СПОРТЫН АЛДАРТАН-2017: ДОРНОГОВЬ АЙМГИЙН СПОРТЫН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газраас өнгөрөгч  2015 оноос зохион байгуулах болсон “Спортын алдартан” тамирчдын шинэ жилийн баяр өнгөрөгч амралтын өдөр боллоо. Спортын салбарын оны шилдэгүүдийг тодруулдаг уг арга хэмжээнд улс, олон, улс, тив, Дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчид өрсөлдөж шилдэгүүд тодорсон. Ингээд та бүхэнд 2017 онд нутаг орон, улсынхаа нэрийг өндөрт өргөж амжилт үзүүлсэн  Дорноговь аймгийн спортын  шилдэгүүдийг танилцуулж байна.Оны шилдэгээр шалгаруулсан номинацууд 

  1. Оюуны спортын шилдэг тамирчин – Ц.Чинзориг Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт /үндсэн төрөл/, Өсвөрийн улсын аваргын хошой алт, мөнгөн медальт, Залуучуудын улсын аваргын 3 алтан медаль хүртсэн.
  2. Багийн спортын шилдэг тамирчин – Г.Төрмандах /волейбол / - Залуучуудын Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, /шилдэг холбогч/ , “Хасу кап”  клубуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, Оюутны универсиадын мөнгөн медаль, “Тэнүүн огоо кап” тэмцээний алтан медаль хүртсэн.
  3. Үндэсний спортын шилдэг тамирчин -  Ш.Отгонбаяр Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү байр, Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль хүртсэн, /багийн ахлагч/.
  4. Үндэсний спортын шилдэг тамирчин /өсвөр/ М.Оюунзул - Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын баяр наадмын өсвөрийн харвааны мөнгөн медаль, улсын аварга шалгаруулах тэмцээний өсвөрийн харвааны хүрэл медаль хүртсэн.
  5. Шилдэг тамирчин /өсвөр/ –  Г.Сүхбат (таеквондо) – Азийн цомын аварга, бага насны улсын аваргын алтан медаль, тэмцээний “Шилдэг тамирчин ”, БНХАУ-ын ОУ-ын тэмцээний алтан медаль, Макао опен-2017 ОУ-ын А зэрэглэлийн тэмцээний алтан медаль хүртсэн.
  6.  Шилдэг тамирчин /өсвөр/    -   Д.Цогзолмаа (чөлөөт бөх) – Олимп, Дэлхийн аварга Наталья Воробьевагийн нэрэмжит олон улсын тэмцээний алт, Монгол туургатан олон улсын хүүхдийн наадмын хүрэл, Өсвөрийн улсын аваргын хүрэл медаль хүртсэн.
  7. Шилдэг тамирчин /өсвөр/ - М.Даваадэлгэр (таеквондо) – Азийн цомын аварга, бага насны улсын аваргын алтан медаль, БНХАУ-ын олон улсын нээлттэй  тэмцээний алтан медаль хүртсэн.
  8. Шилдэг тамирчин /өсвөр/ - Э.Алтантуяа (таеквондо) – Азийн хотуудын цомын аварга, БНХАУ-ын олон улсын нээлттэй тэмцээний алтан медаль, Макао опен-2017 ОУ-ын А зэрэглэлийн тэмцээний алтан медаль хүртсэн.
  9. Шилдэг баг – Дорноговь аймгийн хөлбөмбөгийн баг – “Үндэсний цом 2017” тэмцээний мөнгөн медаль, сонирхогчдын улсын аваргын мөнгөн медаль, БНХАу-д болсон тэмцээнүүдэд амжилттай оролцсон.
  10. Шилдэг дасгалжуулагч  - Б.Батбаатар (таеквондо) – 2017 оны Бага насны Монгол улсын аварга багийн дүнгээр тэргүүн байр, гарын шавь нараас Макао опен олон улсын А зэрэглэлийн тэмцээний 3 алтан медаль, БНХАУ-ыд зохиогдсон олон улсын тэмцээний 4 алтан медаль, Монгол улсын аваргаас 5 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар.
  11. Шинэ дээд амжилтын эзэн – Ч.Отгонтуяа (чөлөөт бөх) – Олон улсын хүүхдийн спортын их наадмын бөхийн төрлөөр анхны алтан медаль, Дорноговь аймгийн анхны спортын дэд мастер болсон амжилтаар.
  12. Шилдэг холбоо – Б.Гантөмөр тэргүүнтэй Дорноговь аймгийн Боксын холбоо. 2017 онд 54 тамирчин бэлтгэн Монгол улсын хэмжээнд болон ОХУ-д хамтарсан бэлтгэл хийлгэж, тэмцээнд оруулсанаас 8 алт, 8 мөнгө, 8 хүрэл нийт 24 медалыг хүртсэн. Монгол улсын бага насны аварга шалгаруулах тэмцээний Шилдэгийн шилдэг тамирчин, “Дорноговь цом” олон улсын тэцээний шилдэг тамирчин. Дорноговь аймгийн Засаг даргын нэрэмжит “Дорноговь цом” олон улсын зэрэглэлийн тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.
  13. Шилдэг тамирчин /насанд хүрэгчид/ - А.Эрдэнэцогт (пауэрлифтинг) – Ази тивийн аваргын хошой мөнгөн медальт, Насанд хүрэгчдийн Монгол улсын аваргын хүрэл медальт, Залуучуудын улсын аварга.
  14. Шилдэг тамирчин /насанд хүрэгчид/ - Б.Буяндэлгэр (дугуй) – Монгол, Орос, Хятад олон улсын уулын дугуйн уралдааны алтан медаль, насанд хүрэгчдийн уралдааны дугуйн улсын аваргын багийн уралдаан мөнгөн медаль, Монголын олон өдрийн уралдааны хүрэл медаль
  15. Шилдэгийн шилдэг тамирчин (өсвөр)  – Э.Сүх-Эрдэнэ (бокс) – ОХУ-д дараалан  зохион байгуулагдсан ОУ-ын тэмцээний хошой алт, тэмцээний “Шилдэг тамирчин” , Казакстан, Киргиз улсад болсон ОУ-ын тэмцээний алт, хүрэл медаль, Олон улсын хүүхдийн спортын их наадмын алтан медаль, “Дорноговь цом-2017” олон улсын тэмцээний алтан медальт, Монголын шилдэг боксчдынг тэмцээний хүрэл медальт, Өсвөрийн улсын аваргын алтан медаль,тэмцээний Шилдэгийн шилдэг тамирчин, Монголын Шилдэг боксчдын тэмцээний хүрэл медаль хүртсэн.
  16.  Шилдэгийн шилдэг тамирчин (насанд хүрэгчид) - Ч.Мянганбилиг  (бодибилдинг) – Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт 4-р байр, Ази тивийн аваргын мөнгөн медаль, 2017 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилтаар тус тус шалгарлаа. Спортын салбарын шилдэгүүдийг тодруулдаг энэхүү үйл ажиллагааг цаашид илүү өргөн хүрээнд зохион байгуулахыг орон нутгийн удирдах шатны  байгууллагын зүгээс мэдэгдсэн юм. Мөн ирэх оны шалгуурт улсын аварга болон түүнээс дээш зэрэглэлийн Монгол улсад зохион байгуулагдаж байгаа тэмцээнд ямар нэг холбоо, клубыг төлөөлж бус Дорноговь аймгийг төлөөлөн, аймгийн  нэр дээрээс орсон байх гэсэн шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлж ажиллахаар боллоо. 2017 онд амжилт, ялалтаар дүүрэн байж шилдэгээр шалгарсан баг, тамирчин, дасгалжуулагчдад баяр хүргэж спортын өндөр амжилтыг хүсье. Ирэх 2018 он амжилтын жил байх болтугай.#Дорноговь_Спорт