БОКС: МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧДЫН ТЭМЦЭЭНДЭЭС Э.СҮХ-ЭРДЭНЭ, П.СҮХМЯГМАР НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 Өнгөрөгч өдрүүдэд Улаанбаатар хотод "Капитрон" банкны нэрэмжит энэ уаг үед амжилт, ялалтаар дүүрэн байгаа Монгол Улсын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд зохион байгулагдлаа. 29 багийн 76 тамирчид эрэгтэй 7, эмэгтэй 5 жингийн ангилалд ур чадвараа сорисон. Энэ удаагийн шилдгүүдийн тулаанд Дорноговь аймгийг төлөөлөлөн 2017 онд ОХУ-д дараалан зохион байгуулагдсан ОУ-ын тэмцээний хошой алт, тэмцээний “Шилдэг тамирчин” , Казакстан, Киргиз улсад болсон ОУ-ын тэмцээний алт, хүрэл медаль, Олон улсын хүүхдийн спортын их наадмын алтан медаль, “Дорноговь цом-2017” олон улсын тэмцээний алтан медальт, Өсвөрийн улсын аваргын алтан медаль,тэмцээний Шилдэгийн шилдэг тамирчин Э.Сүх-Эрдэнэ оролцсон. Спортын мастер Ж.Баяр-Отгон дасгалжуулагчтай Э.Сүх-Эрдэнэ нас өгсөн оролцож энэ удаагийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Мөн Дорноговь аймгийн тамирчин ОУХМ П.Сүхмягмар хүрэл медаль хүртсэн. #Дорноговь_Спорт