“СПОРТЫН АЛДАРТАН-2017” ШИЛДЭГТ ӨРСӨЛДӨХ ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧ, БАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

 Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газраас өнгөрөгч 2015 оноос хойш зохион байгуулах болсон “Спортын алдартан ” тамирчдын шинэ жилийн цэнгүүн ирэх сард зохион байгуулагдах гэж байна. Уг ёслолын үйл ажиллагаанд энэ онд Дэлхий, тив, олон улс болон Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн шилдэгүүдийг шалгаруулна. Үүнтэй холбогдуулан спорт холбоодуудаас 2017 онд Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн болон түүнээс дээш зэрэглэлийн тэмцээнээс медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч, багийн гаргасан амжилтыг тэмцээний өргөмжлөлийн хуулбар, тамирчны анкет, цээж зургийн хамт ирүүлнэ үү. Мөн өөрийн холбооны зүгээс 2017 онд зохион байгуулсан болон хамрагдсан тэмцээний тоо, тайланг 2017.11.30-ий өдөрт багтаан dornogovi_btsg@yahoo.com хаягаар файлаар болон хэвлэмэл хэлбэрээр БТСГ-ын 203 тоот өрөөнд авчирч өгнө үү. Хугацаа хоцорсон тайланг хүлээж авахгүй болохыг анхаарна уу. #Спортын_Алдартан2017