ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОЮУТНЫ АВАРГАД 490 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦЛОО

 Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан Улаанбаатар хот дахь  Дорноговь, Говьсүмбэр аймгийн оюутнуудын аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын  тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн спортын ордонд зохион байгуулагдлаа. Багийн спортын 2 төрлөөр явагдсан 2017 оны тэмцээнд Дорноговь аймгийн 11 сум /Мандах, Хатанбулаг, Хөвсгөл сумдаас бусад/ , Говьсүмбэр аймгийн нийт 62 багийн 490 гаруй оюутан оролцсон юм. ЭдгээрээсСагсан бөмбөг /эрэгтэй/1-р байр: Сайншанд баг2-р байр: Замын-Үүд /1-р баг/3-р байр: Замын-Үүд /2-р баг/Шилдэг эрэгтэй тоглогч: Б.Баярбат /Сайншанд баг/Сагсан бөмбөг /эмэгтэй/1-р байр: Сайншанд баг2-р байр: Даланжаргалан сумын баг3-р байр: Замын-Үүд /1-р баг/Шилдэг эмэгтэй тоглогч: Н.Сэлэнгэ/Сайншанд баг/Волейбол /эрэгтэй/1-р байр: Даланжаргалан сумын баг2-р байр: Говьсүмбэр аймгийн баг3-р байр: Иххэт сумын багШилдэг эрэгтэй тоглогч: А.Доржпүрэв /Алтанширээ баг/Волейбол /эмэгтэй/1-р байр: Говьсүмбэр аймгийн баг2-р байр: Иххэт сумын баг3-р байр: Сайхандулаан сумын багШилдэг эрэгтэй тоглогч: С. Будсүрэн /Говьсүмбэр аймгийн баг/-ийнтоглогчид энэ удаагийн тэмцээнүүд шилдгээр шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг, тамирчдад баяр хүргэж дараагийн тэмцээнүүдэд спортын өндөр амжлитыг хүсье.  Ирэх 2018 оноос энэхүү тэмцээнийг уламжлал болгож Дорноговь, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар хамтран спортын төрөл, явагдах хугацааг нэмэгдүүлж  Спортын бага наадмын хэмжээнд зохион байгуулахаар боллоо. Тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын тамгын газар, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, оюутан, залуусыг хамруулах, тэмцээний зохион байгуулахад  идэвхи санаачилгатай оролцсон Vision клубын хамт олон гүн талархал илэрхийлье. Спортыг дэмжигч та бүхэнд баярлалаа. Дараа жил спортын бага наадмаар дахин уулзацгаая.#Дорноговь_Спорт