ТАЕКВОНДО: ДОРНОГОВИЙН БАГ "ХӨХ ЧОНО- 2017"-Д ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Өнгөрөгч өдрүүдэд  Сэлэнгэ аймгийн Мандал суманд  "Хараагийн Хөх Чоно" клубын 20 жилийн ой, Олимпийн Таеквондогийн "ХӨХ ЧОНО- 2017" тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд  25 байгууллагын 460 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.  Олимпийн таеквондогийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Б.Батбаатар багштай  Дорноговь аймгийн баг,  тамирчид нийлбэр  дүнгээр бага насны ангилалд 28 багаас 2 - р байранд шалгарлаа.  Тэргүүн байрт  Зүүнхараа, гутгаар байрт Улаанбаатар хотын “Эхлэл”  клуб тус тус оржээ. Медаль хүртсэн баг, тамирчин болон бэлтгэн оролцуулсан дасгалжуулагчид баяр хүргэж дараагийн тэмцээнүүдэд спортын өндөр амжилтыг хүсье. Ирээдүйн тив, Дэлхий, Олимпийн аваргууд эдгээрээс төрөн гарах болтугай. Ухрах зам, шантрах эрхгүй  зорилгын төлөөх зүтгэл чинь,  ялалтын амт, амжилтын буухиа болон үргэлжлэх  болно.#Дорноговь_Спорт