ДОРНОГОВИЙН ТУЛААНЧ ОУХМ НЭРГҮЙН ОТГОНБААТАР ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

 Өнгөрөгч амралтын өдөр  АНУ-ын Сан Хосе хотноо Монголын тулаанч ОУХМ Н.Отгонбаатар ээлжит тулаанаа хийлээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч  Перу улсын тамирчин Жон Приорын хувьд карьеартаа нэг ч ялагдал хүлээгүй байсан юм. Энэ удаагийн тулаанд Н.Отгонбаатар өрсөлдөгчөө илт давуугаар буулган авлаа. Цагдаагийн Ерөнхий газар, “Ирвэс” клубын тамирчин оухм Н.Отгонбаатарын хувьд чөлөөт бөх суурьтай, мөн киокушинкай каратегаар амжилттай хичээллэж байсан. Түүний хувьд мэргэжлийн болон сонирхогчын рингэнд одоогоор 20 орчим тулаан хийж дийлэнхэд нь ялалт байгуулаад байна. Амжилт чинь батжиж, Алдар чинь мөнхрөх болтугай.#Дорноговь_Спорт