ЖҮДО БӨХ: М.СУГАР ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ ӨСВӨРИЙН ТАМИРЧИД 7 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Өнгөрөгч амралтын өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Шивээ-Говь суманд жүдо бөхийн “Хаялга” клубын нэрэмжит өсвөрийн тэмцээн зохион байгуулагдлаа. 5 аймаг, 12 байгууллагын 130 гаруй тамирчин

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Шивээ-Говь суманд жүдо бөхийн “Хаялга” клубын  нэрэмжит өсвөрийн тэмцээн зохион байгуулагдлаа. 5 аймаг, 12 байгууллагын 130 гаруй тамирчин ур чадвараа сорилоо. Энэ удаагийн тэмцээнд Олон улсын хэмжээний мастер М.Сугар дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг, тамирчид амжилттай оролцож 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ. Мөн спортын мастер С.Оргилмаа дасгалжуулагчтай Иххэт сумын баг 5 медаль авсан байна. Аймгийн Биеийн тамир, спортын газарт жүдо бөхийн дугуйлан хичээллээд 1 жил гаруй хугацаа өнгөрч байна. Өсвөрийн жүдочдын амжилт жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа. Жүдо бөхийн дугуйланд наймаас дээш насны өсвөрийн тамирчид үнэ төлбөргүй хичээллэх боломжтой. Медаль хүртсэн баг, тамирчид болон бэлтгэн оролцуулсан дасгалжуулагчид баяр хүргэж дараагийн тэмцээнүүдэд спортын өндөр амжилтыг хүсье. Тив, Дэлхий, Олимпийн дэвжээнд нэрээ дуурсгасан шилдэг жүдочид төрөн гарах болтугай.#Дорноговь_Спорт