ДОРНОГОВИЙН ОХИДЫН БАГ 16 ХҮРТЭЛХ НАСНЫ МОНГОЛ УЛСЫН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монголын сагсан бөмбөгийн холбоо, Дорноговь аймгийн сагсан бөмбөгийн холбоотой хамтран Дорноговь нутгаас олон шилдэг тамирчдыг бэлтгэн гаргасан, сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн,  спортын мастер М.Гэрэлцолмон агсны нэрэмжит 16 хүртэлх насны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-27 өдрүүдэд Улаанбаатар хотын спортын төв ордонд зохион байгуулагдлаа.  2017 оны улсын аваргад нийслэл хот болон хөдөө орон нутгийн 57 багийн 600 гаруй оролцсон. Энэ жилийн улсын аваргад  Дорноговь аймгийг төлөөлөн спортын мастер Г.Батлхам, туслах дасгалжуулагч спортын дэд мастер Н.Сугарбаатар дасгалжуулагчтай охид, хөвгүүдийн бүтэн баг оролцсон. ҮүнээсТэмцээний эмэгтэй ангилалд:1-р байрт 52 болон 33-р сургуулийн хамтарсан шигшээ баг2-р байрт Баянгол дүүрэг3-р байрт Дорноговь аймагЭрэгтэй ангилалд:1-р байрт SCF баг тус бүр шалгарчээ.2-р байртДархан-Уул аймгийн баг3-р байрт Шинэ Монгол сургуульХарин эмэгтэй ангилалд шилдэг тоглогчоор Ө.Индра, эрэгтэй шилдэг тоглогчоор SCF Т.Тэнгис, шилдэг дасгалжуулагчаар ОУХМ Д.Гүржав нар шалгарчээ. Ийнхүү   Дорноговь аймгийн охидын баг  амжилттай тоглож хүрэл медаль хүртлээ. Харин хөвгүүдийн багийн тухайд 16-ийн хасагдах шатны тоглолтонд хожигдсоноор тэмцээнийг орхисон юм.  Тэмцээнд амжилттай бэлтгэн оролцуулсан дасгалжуулагчид болон тусалж дэмжсэн спортыг дэмжигчиддээ талархал илэрхийлье. Багийн спортын төрлөөр олон олон томоохон амжилтуудыг үзүүлж, олон улсын хэмжээний мастер цолтой тамирчид эдгээрээс төрөн гарах болтугай.#Дорноговь_Спорт