ТАЕКВОНДО: ДОРНОГОВИЙН 4 ТАМИРЧИН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛЛОО

Эдгээр өдрүүдэд  “Макао-опен 2017” олон улсын тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Олон улсын А зэрэглэлийн энэхүү тэмцээнд 8 улсын 450 гаруй өсвөрийн тамирчин өрсөлдөж байна. Монгол улсыг төлөөлөн  8 тамирчин, 1 дасгалжуулагч,  багийн ахлагчын хамт   оролцож байгаа. Дорноговь аймгаас Монгол улсын  багийн бүрэлдэхүүнд 4 тамирчин өрсөлдсөн. Үүнээс 32 кг-ийн жинд Н.Тэмүүлэн, 37 кг Г.Сүхбат, 49 кг-д Э.Төрболд, 52 кг-ийн жингийн ангилалд Э.Алтантуяа нар аваргын алтан медаль хүртлээ. Медаль хүртсэн баг, тамирчид болон шилдэг тамирчдыг бэлтгэсэн анхны багш Б.Батбаатарт баяр хүргэе. Ирээдүйн олимп, Дэлхийн аваргууд энэ дундаас төрөн гарах болтугай.#Дорноговь_Спорт