Мэдээ, мэдээлэл

ЧӨЛӨӨТ БӨХ: СПОРТЫН МАСТЕР Ц.ЧИНЗОРИГ МОНГОЛ УЛСЫН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Бөхийн чөлөөт барилдааны 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн   Орхон аймгийн “Хангарьд палас”-т энэ сарын 12-14 өдрүүдэд зохион байгуулагдлаа.  Энэ жилийн тэмцээнд 25 байгууллагын 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд шилдэгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн Монгол улсын аваргад Дорноговь аймгийн Айраг сумын уугуул “Мэргэд хангай” бөхийн клубын тамирчин спортын мастер Цэрмаагийн Чинзориг мөнгөн медаль хүртлээ.

САМБО БӨХ: БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ДАСГАЛЖУУЛАГЧ ОУХМ М.СУГАР МОНГОЛ УЛСЫН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Монголын ууган спортын төрлүүдийн нэг анхдагч амжилтын эзэд олноор төрөн гарсан Самбо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах 49 дэх удаагийн тэмцээн  өнгөрөгч өдрүүдэд нийслэл хотод зохион байгуулагдлаа. Монголын самбо бөхийн холбооны анхны Ерөнхийлөгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбишийн нэрэмжит болон явагдсан уг тэмцээн ирэх 5-р сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сорилго гэдгээрээ онцлогтой байсан юм.  Энэ жилийн Монгол улсын аваргад 43 байгууллагын 40 гаруй тамирчин оролцосон.

ҮНДСЭН ХУУЛИЙН БАРИЛДААН 2018: АЙМГИЙН НАЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ ТҮРҮҮЛЛЭЭ

 Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас жил бүр зохион байгуулдаг Үндсэн хуулийн барилдаан ням гаригт боллоо. Шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн нэрэмжит барилдаанд аймгийн арслан Б.Батзориг, Аймгийн заан М.Бямбадорж тэргүүтэй хүчит 32 бөх зодоглосон. Үүнээс түрүү бөхөөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харъяат аймгийн начин Батсуурийн Бат-Эрдэнэ, Хөвсгөл сумын уугуул аймгийн арслан Батхуягийн Батзориг үзүүрлэлээ. Мөн барилдааны их шөвөгт Дорноговь аймгийн Айраг сумын харъяат аймгийн харцага М.Жаргалсайхан, Сайхандулаан сумын уугуул сумын заан Б.Түвшинтулга нар шалгарлаа.

ШИРЭЭНИЙ ТЕННИС: ДОРНОГОВИЙН БАГ ЗҮҮН БҮСЭЭС 15 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Хэнтий аймгийн Чингис хотод өнгөрөгч өдрүүдэд ширээний теннисний спортын мастер Ц.Баатар нарын нэрэмжит 2018 оны зүүн бүсийн өсвөр үе, насанд хүрэгч, ахмадын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд  нийслэлийн Бага-нуур дүүрэг  , Дорноговь, Дорнод, Хэнтий зэрэг аймгуудын  150 гаруй тамирчид оролцлоо. Дорноговь аймгийг төлөөлөн спортын мастер Б.Занданхүү дасгалжуулагчтай баг, тамирчид  7 насны ангилалд амжилттай оролцож  10 алт , 3     мөнгө, 2  хүрэл медаль хүртсэн байна.

СПОРТЫН АЛДАРТАН-2017: ДОРНОГОВЬ АЙМГИЙН СПОРТЫН ШИЛДЭГҮҮД ТОДОРЛОО

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газраас өнгөрөгч  2015 оноос зохион байгуулах болсон “Спортын алдартан” тамирчдын шинэ жилийн баяр өнгөрөгч амралтын өдөр боллоо. Спортын салбарын оны шилдэгүүдийг тодруулдаг уг арга хэмжээнд улс, олон, улс, тив, Дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчид өрсөлдөж шилдэгүүд тодорсон. Ингээд та бүхэнд 2017 онд нутаг орон, улсынхаа нэрийг өндөрт өргөж амжилт үзүүлсэн  Дорноговь аймгийн спортын  шилдэгүүдийг танилцуулж байна.Оны шилдэгээр шалгаруулсан номинацууд 

БОКС: МОНГОЛЫН ШИЛДЭГ БОКСЧДЫН ТЭМЦЭЭНДЭЭС Э.СҮХ-ЭРДЭНЭ, П.СҮХМЯГМАР НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 Өнгөрөгч өдрүүдэд Улаанбаатар хотод "Капитрон" банкны нэрэмжит энэ уаг үед амжилт, ялалтаар дүүрэн байгаа Монгол Улсын шилдэг боксчдын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд зохион байгулагдлаа. 29 багийн 76 тамирчид эрэгтэй 7, эмэгтэй 5 жингийн ангилалд ур чадвараа сорисон.

“СПОРТЫН АЛДАРТАН-2017” ШИЛДЭГТ ӨРСӨЛДӨХ ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧ, БАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

 Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газраас өнгөрөгч 2015 оноос хойш зохион байгуулах болсон “Спортын алдартан ” тамирчдын шинэ жилийн цэнгүүн ирэх сард зохион байгуулагдах гэж байна. Уг ёслолын үйл ажиллагаанд энэ онд Дэлхий, тив, олон улс болон Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн шилдэгүүдийг шалгаруулна.

ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ОЮУТНЫ АВАРГАД 490 ГАРУЙ ТАМИРЧИН ОРОЛЦЛОО

 Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан Улаанбаатар хот дахь  Дорноговь, Говьсүмбэр аймгийн оюутнуудын аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын  тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн спортын ордонд зохион байгуулагдлаа. Багийн спортын 2 төрлөөр явагдсан 2017 оны тэмцээнд Дорноговь аймгийн 11 сум /Мандах, Хатанбулаг, Хөвсгөл сумдаас бусад/ , Говьсүмбэр аймгийн нийт 62 багийн 490 гаруй оюутан оролцсон юм.

ТАЕКВОНДО: ДОРНОГОВИЙН БАГ "ХӨХ ЧОНО- 2017"-Д ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Өнгөрөгч өдрүүдэд  Сэлэнгэ аймгийн Мандал суманд  "Хараагийн Хөх Чоно" клубын 20 жилийн ой, Олимпийн Таеквондогийн "ХӨХ ЧОНО- 2017" тэмцээн зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд  25 байгууллагын 460 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.  Олимпийн таеквондогийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Б.Батбаатар багштай  Дорноговь аймгийн баг,  тамирчид нийлбэр  дүнгээр бага насны ангилалд 28 багаас 2 - р байранд шалгарлаа.  Тэргүүн байрт  Зүүнхараа, гутгаар байрт Улаанбаатар хотын “Эхлэл”  клуб тус тус оржээ.

ДОРНОГОВИЙН ТУЛААНЧ ОУХМ НЭРГҮЙН ОТГОНБААТАР ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА

 Өнгөрөгч амралтын өдөр  АНУ-ын Сан Хосе хотноо Монголын тулаанч ОУХМ Н.Отгонбаатар ээлжит тулаанаа хийлээ. Түүний энэ удаагийн өрсөлдөгч  Перу улсын тамирчин Жон Приорын хувьд карьеартаа нэг ч ялагдал хүлээгүй байсан юм. Энэ удаагийн тулаанд Н.Отгонбаатар өрсөлдөгчөө илт давуугаар буулган авлаа. Цагдаагийн Ерөнхий газар, “Ирвэс” клубын тамирчин оухм Н.Отгонбаатарын хувьд чөлөөт бөх суурьтай, мөн киокушинкай каратегаар амжилттай хичээллэж байсан. Түүний хувьд мэргэжлийн болон сонирхогчын рингэнд одоогоор 20 орчим тулаан хийж дийлэнхэд нь ялалт байгуулаад байна.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй