САГСАН БӨМБӨГ: СПОРТЫН МАСТЕР Ж.ЖАНЧИВСҮРЭН АГСНЫ НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭН 10 САРЫН 13-15-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

Арга хэмжээ, үйл явдал болох огноо: 
Friday, October 13, 2017 to Sunday, October 15, 2017

 Дорноговь нутгаас төрөн гарсан шилдэг сагсан бөмбөгчдийн нэг спортын мастер Ж.Жанчивсүрэнгийн нэрэмжит нээлттэй аймгийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 13-15 өдрүүдэд Дорноговь аймгийн төв Сайншанд хотод зохион байгуулагдахаар боллоо. Түүний амжилт, алдар гавъяаг мөнхжүүлэх, залуу үед өвлүүлэн уламжлуулах зорилготой тэмцээнийг Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулж байгаа. Нэрэмжит тэмцээн нээлттэй явагдах тул нийслэл, аймаг, дүүргийн багууд чөлөөтэй оролцох боломжтой. Баг, тамирчдыг урьж байна.#Дорноговь_Спорт