ӨСВӨРИЙН АЙМГИЙН АВАРГАД 640 ГАРУЙ ХҮҮХЭД ОРОЛЦЛОО

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар, аймгийн Сагсан бөмбөгийн холбоотой хамтран сагсан бөмбөгийн өсвөр үеийн 2017 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд аймгийн төвийн еб-ийн сургуулийн багуудаас гадна сумдаас Айраг, Даланжаргалан, Сайхандулаан, Улаанбадрах, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумд болон Зүүнбаян багийн нийт 80 багийн 840 гаруй оролцлоо.

ЧӨЛӨӨТ БӨХ: ДОРНОГОВИЙН ТАМИРЧИД ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС 10 МЕДАЛЬ ХҮРТЭЖ БАГААРАА ДЭД АВАРГА БОЛЛОО

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод өнгөрөгч өдрүүдэд бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа. 26 багийн 460 бөх оролцсон.Уг тэмцээнд Дорноговь аймгийг төлөөлөн БТСГ, Айраг, Замын-Үүд сумдын тамирчдын бүрэлдэхүүнтэй баг оролцсон. Спортын мастер А.Зоригтбаатар дасгалжуулагчтай Дорноговь аймгийн тамирчид нийт 10 медаль хүртэж багийн дүнгээр дэд байр эзэлсэн амжилтыг үзүүллээ.

ДОРНОГОВИЙН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАР АРГА ЗҮЙЧЭД МҮОХ-НЫ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Дорноговь аймгийн Боловсрол соёлын газар, Биеийн тамир, спортын газар, “Лондон” олимпийн зөвлөлтэй хамтран  БТСГ-ын арга зүйч, дасгалжуулагчид,  аймаг болон сумдын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарын дунд Монголын Үндэсний олимпийн хорооноос  албаны төлөөллийг урьж сургалт зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ОССА-ны албаны дарга Ц. Цэнд-Аюуш сургалт сурталчилгаа хариуцсан арга зүйч З.Гомбодорж нар илтгэл тавьлаа.