Нэрт дасгалжуулагч, ахмад багш Ж.Батсүх агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Нэрт дасгалжуулагч, ахмад багш Ж.Батсүх агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээнийг түүний гэр бүл, шавь нар нь ивээн тэтгэж аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Тус тэмцээнд эрэгтэй 15, эмэгтэй 7 багийн нийт 220 тамирчин оролцлоо. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, Улсын тэргүүний 1-р сургуулийн захирал Б.БатсүхХүү Б.Түмэн-ӨлзийОхин Б.Өлзий-Орших “Агит” констракшны захирал С.Тулга“White” группийн захирал Б.Оюунболд Хэрлэн сумын 6-р багийн Засаг дарга Н.Номин-Эрдэнэ болон төрөл төрөгсөд, үе үеийн шавь нар нь урилгаар оролцлоо. Нэрт дасгалжуулагч, ахмад багш Ж.Батсүх агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн 3-н өдөр амжилттай явагдаж шилдгийн шилдгүүдээ тодрууллаа.Эрэгтэй 1-р байр Алхаабаатар эзэнтэй Төрмандах ахлагчтай “Маршал” баг2-р байр Отгонбаатар эзэнтэй Баянмөнх ахлагчтай ДБЭХС ТӨХК-ний “Эрчим” баг3-р байр Бат-Эрдэнэ эзэнтэй Бямбадорж ахлагчтай “Хаан хүнс” багЭмэгтэй 1-р байр Д.Должин эзэнтэй с/м Сайндүү ахлагчтай БОЭТ-ийн баг2-р байр Хүрэлбаатар эзэнтэй Энх-Ундрал ахлагчтай “БД-Sparks” баг3-р байр Э.Ундармаа эзэнтэй Энхцацрал ахлагчтай ДИС-ийн баг Шилдгийн шилдгээрМөрөнЖамсранжавБилгүүдэйСайндүүОтгонтуяаЭнхцацрал нар тус тус шалгарлаа. 2 people, people playing sports, basketball court and shoes 1 person, basketball court and shoes