Хөлбөмбөгийн олон улсын футзалны шүүгч бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Азийн хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран Дорнод аймгийн Чойбалсан хотноо 2017 оны 10-р сарын 25-29-ний өдрүүдэд олон улсын футзалны шүүгч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд Олон улсын болон Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгчийн ангилалтай 30 шүүгч хамрагдаж байна. Сургалтыг Азийн хөлбөмбөгийн холбооны футзал хариуцсан мэргэжилтэн Badrul Hisham Kalam удирдан явуулна. Сургалтын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Монголын хөлбөмбөгийн холбооны элч төлөөлөгч П.Бат-Өлзий, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж, ДБЭХС ТӨХК-ний ерөнхий инженер, аймгийн хөлбөмбөгийн холбооны дэд тэргүүн Ө.Жаргалсайхан, Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгч хариуцсан мэргэжилтэн Д.Түмэнбаяр нар оролцлоо. Тус сургалтыг Дорнод аймагт зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Н.Хүрэлбаатар захиралтай Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн хамт олонд баярлалаа. 5 people, suit and indoor