Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Азийн аваргаас алтан медаль хүртлээ.

Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, “Рио” Олимпийн зөвлөлийн дарга Б.Чимэддорж нь Киргизийн Бишкек хотноо "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах" анхдугаар тэмцээнээс АЛТАН медаль хүртсэн Дорнод аймгийн шатарчин Цэрэнжавын Түмэнбаярыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ц.Түмэнбаяр нь дээрх амжилтаараа 2017 оны 10-р сарын 05-13-ны өдрүүдэд Герман улсын Дрезден хотод болох Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Тамирчиндаа спортын өндөр амжилт хүсье. 4 people, suit and indoor 4 people, people standing