Багш нарын дундах спортын олон төрөлт тэмцээн.

Монголын багш нарын баярыг угтан Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газартай хамтран багш нарын дунд спортын олон төрөлтийн тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээнд аймаг, сумын нийт 21 байгууллагын 250 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээнийг нээж Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа үг хэлсэн. Мөн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж нийт багш нартаа спортын өндөр амжилт хүсэн, Политехник коллежийн багш Батсүхэд Монгол улсын “Спортын мастер” цолны үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гардуулан өглөө. Тэмцээн 2017 оны 10-р сарын 01-ний өдөр дуусна. one or more people and basketball court 9 people, people standing, shoes and basketball court