Мэдээ, мэдээлэл

Бадминтон сонирхогчдын насанд хүрэгчдийн 2018 оны ААШТ.

Монгол улсын Шинэ үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойг тохиолдуулан Биеийн тамир спортын газраас Насанд хүрэгчдийн 2018 оны Бадминтон сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 20-29 нас, 30-39 нас, 40-өөс дээш насны ангилалаар ганцаарчилсан, дан хос, холимог хосын төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.Энэ тэмцээнээс сонгон шалгаруулж Эрдэнэт хотод зохион байгуулагдах сонирхогчдын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулна.

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо : 2017-12-04Тендер шалгаруулалтын нэр: Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газарт “Тулааны спортын хувцас хэрэглэл нийлүүлэх”Тендер шалгаруулалтын дугаар: ДОАБТСГ/20171201 Дорнод Биеийн тамир, спортын газар нь тендерт оролцогчдоос  Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газарт Тулааны спортын хувцас хэрэглэл нийлүүлэх -г гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.Үнийн санал ирүүлэх ажлын зураг , техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно./ Дэлхийн боксын холбоо,  дэлхийн жудо бөхийн холбоо , дэлхийн тулааны спортын холбооноос хүлээн зөвшөөрөгдсөн

Оюутны хөгжлийн хөтөлбөрийн “Эрүүл оюутан” зорилтын хүрээнд зохион байгуулсан оюутны аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөг, волейбол, шатар, ширээний теннисний тэмцээнүүд зохион байгуулагдлаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Зүүн бүсийн оюутны холбоо, аймгийн Биеийн тамир, спортын газраас Оюутны хөгжлийн хөтөлбөрийн “Эрүүл оюутан” зорилтын хүрээнд зохион байгуулсан оюутны аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөг, волейбол, шатар, ширээний теннисний тэмцээнүүдэд нийт 280 тамирчин оролцлоо. Тэмцээний шагнал гардуулах үеэр аймгийн Биеийн тамир, спортын газраас 2017 оны “Спортын шилдэг оюутан”-г шалгаруулж цом, өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.

Нэрт дасгалжуулагч, ахмад багш Ж.Батсүх агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Нэрт дасгалжуулагч, ахмад багш Ж.Батсүх агсны нэрэмжит аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн тэмцээнийг түүний гэр бүл, шавь нар нь ивээн тэтгэж аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран 2017 оны 11 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Өсврийн УАШ волейболын тэмцээнд амжилттай оролцлоо.

2017 оны өсврийн УАШ волейболын тэмцээнд Мөнхбатаа Ч. ОУХМ Г.Энхмягмар, СМ С. Ариунбат, 1р сургуулийн багш М. Нарантуяа гэсэн дасгалжуулагчдын бүрэлдхүүнтэй охидын 2 хөвгүүдийн 1 баг амжилттай оролцож ирлээ.

Хөлбөмбөгийн олон улсын футзалны шүүгч бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Азийн хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо хамтран Дорнод аймгийн Чойбалсан хотноо 2017 оны 10-р сарын 25-29-ний өдрүүдэд олон улсын футзалны шүүгч бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд Олон улсын болон Монголын хөлбөмбөгийн холбооны шүүгчийн ангилалтай 30 шүүгч хамрагдаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж ААШ-лах тэмцээн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан 2017 оны 11 сарын 21-ны өдөр Ахмад настаны чөлөөт цагийн төвд 10 цагаас зохион байгуулагдана.Тус тэмцээн нь 13-18 нас эрэгтэй, эмэгтэй 18 наснаас дээш эрэгтэй,эмэгтэй Шатар, Даам гэсэн төрлүүдээр зохион байгуулагдана.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Азийн аваргаас алтан медаль хүртлээ.

Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, “Рио” Олимпийн зөвлөлийн дарга Б.Чимэддорж нь Киргизийн Бишкек хотноо "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах" анхдугаар тэмцээнээс АЛТАН медаль хүртсэн Дорнод аймгийн шатарчин Цэрэнжавын Түмэнбаярыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ц.Түмэнбаяр нь дээрх амжилтаараа 2017 оны 10-р сарын 05-13-ны өдрүүдэд Герман улсын Дрезден хотод болох Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцох эрхээ авсан байна.

Үсчин гоо сайханчдын олон төрөлт тэмцээн.

Аймгийн Биеийн тамир, спортын газар, Үсчин, гоо сайханчдын холбоотой хамтран 2017 оны 09-р сарын 29-ний өдөр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг үсчин, гоо сайханчдын дундах спортын олон төрөлтийн тэмцээнийг зохион байгууллаа.

Багш нарын дундах спортын олон төрөлт тэмцээн.

Монголын багш нарын баярыг угтан Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газартай хамтран багш нарын дунд спортын олон төрөлтийн тэмцээнийг зохион явууллаа. Тэмцээнд аймаг, сумын нийт 21 байгууллагын 250 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээнийг нээж Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа үг хэлсэн. Мөн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Чимэддорж нийт багш нартаа спортын өндөр амжилт хүсэн, Политехник коллежийн багш Батсүхэд Монгол улсын “Спортын мастер” цолны үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гардуулан өглөө.

Удахгүй болох үйл явдал

Товлогдсон үйл явдалгүй