Бидний тухай

Дархан-Уул аймгийн БТС-ын Газар нь анх "Дархан нийгэмлэгийн зөвлөл" нэртэйгээр 1 дарга, 1 зааварлагчтай 1964 онд байгуулагдсан түүхтэй.Эдүгээ бид Дархан-уул аймгийн БТСГазрын дарга 1, дасгалжуулагч багш 8, аж ахуйн ажилтан 7, нярав 1, ня-бо 1, бичиг хэргийн ажилтан 1, Шарын гол сумын спорт ордоны ажилтан 3 гэсэн нийт 22 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.Алсын харааБиеийн тамир, Спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогоор БТС-ыг бүх нийтийн хөдөлгөөн болгон орон даяар өрнүүлэх түүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж, сайжруулах, хүн амын ажил амьдралын салшгүй хэсэг болох “Монгол хүний дундаж наслалтыг уртасгах”-д гол зорилгоо болгон ажиллах.Эрхэм ЗорилгоМонгол улсын иргэдийг Биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлэх, тэдний эрүүл байх зан үйлийг төлөвшүүлэх, тамирчдын амжилтыг олимп, тив, дэлхийн наадмын түвшинд хүргэж, Монгол улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд мандуулахад оршино.  

Хавсралт файл: