Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорил авах аргазүйн сургалт

  ХҮН АМЫН БИЕ БЯЛДРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛЫН АЯН (04 САРЫН 15 – 05 САРЫН 15) - НЫ ХҮРЭЭНД СОРИЛ АВАХ АРГАЧЛАЛ, ЗААВАРЧИЛГАА ӨГӨХ СУРГАЛТЫГ ӨНӨӨДӨР 04 САРЫН 12-НЫ 15:00-17:00 ЦАГЫН ХООРОНД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХУРЛЫН ТАНХИМД ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Монгол Улсын Ернхийлөгчийн 2010 оны 53 дугаар Зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ” 2005:5538 стандартаар батлагдсан “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүрийн 4 дүгээр сард улсын хэмжээнд зохион байгуулж үнэлэлт, дүгнэлт гаргах, улмаар Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.2-т заасан бие бялдрын түвшин тогтоох сорилын стандартыг боловсруулан батлуулахад энэхүү сорилын сарын зорилго оршино.Энэ ажлын хүрээнд түвшин тогтоох сорил авах арга зүйн зөвөлгөө өгөх сургалтыг 2018.04.12-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагааг аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Н.Батлав нээж 2018 он гарснаас хойш аймагт зохион байгуулагдсан спортын арга хэмжээ, тив, дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг тамирчдын амжилт зэргийг танилцууллаа.МАНАЙ АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД 2018 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД:-          Вьетнам улсад зохиогдсон талбайн теннисний өсвөрийн /U14 насны/ Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Х.Номин хос мөнгөн медаль,-          Шриланк улсад зохиогдсон Дэлхийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд багаараа 6-р байр,-          U16 насны Азийн цомын тэмцээнээс багаараа хүрэл медаль-          Герман улсад зохиогдсон U15 насны сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд манай аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид М.Мөнхзолбоо, Г.Батхишиг нар Монгол Улсын шигшээ багт шалгаран тоглож багаараа алт, хүрэл медаль,-          СМ Ё.Батдархан дасгалжуулагчтай чөлөөт бөхийн баг тамирчид 2018 оны Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй багийн дүнгээр Тэргүүн байр, эмэгтэй багийн дүнгээр 3-р байр,-          Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс багийн дүнгээр эрэгтэй баг тэргүүн байр, эмэгтэй 3-р байранд шалгарсан амжилт үзүүлж, Өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах болон Залуучуудын 3-р олимпийн их наадмын эрхийн тэмцээнд 4 тамирчин оролцохоо эрхээ аваад бэлтгэл сургуулилтаа хийж байна.-          СМ Д.Балжинням дасгалжуулагчтай Самбо, Жүдо бөхийн тамирчид 2018 оны Самбо бөхийн өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс багийн дүнгээр мөнгөн медаль хүртэж, өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 4 тамирчин оролцох эрх аваад бэлтгэл сургуулилтаа хийж байна. зэрэг олон сайхан бахдам амжилтыг үзүүлээд байна -          ОУХМ Д.Гүржав дасгалжуулагчтай сагсан бөмбөгийн баг тамирчид U16, U-17, U18, U19 насны улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд эрэгтэй, эмэгтэй баг тамирчид тогтмол амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн.-          Хөл бөмбөгийн футзалны 21 аймгийн Үндэсний цомын тэмцээнд СМ С.Жаргалсайхан дасгалжуулагчтай баг тамирчид 2 жил дарааллан түрүүлсэн зэрэг бахдам сайхан амжилтуудыг үзүүлээд байна. Эхний улиралын байдлаар аймагтаа спортын 35 арга хэмжээ зохион байгуулж 12000 гар уй хүн хамрагдсан бол  манай тамирчид тив, олон улс, улс, бүсийн болон нэрэмжит тэмцээнүүдээс 105 багц медаль хүртжээ. Нийтийн биеийн тамирын арга зүйч Х.Батбаяр хүн амын илүүдэл жин, зөв хооллолтын талаар мэдээлэл өгч, өнгөрсөн онуудад хүн амын түвшин тогтоох сорилд хамрдалтыг танилцууллаа. Сорилын алхам бүрийг Болот, С.Сүхбаатар нар биет байдлаар үзүүлж, танилцууллаа.Сургалтын үеэр Герман улсад зохиогдсон олон улсын хүүхдийн Их наадамд Монгол Улсын сагсан бөмбөгийн өсвөрийн шигшээ багт шалгаран тоглож багаараа алт, хүрэл медаль хүртсэн аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид Г.Батхишиг, М.Мөнхзолбоо нарыг Дархан-Уул аймгийн Засаг даргын ЖУУХ БИЧИГ-ээр шагнаж спортын өндөр амжилт хүслээ. Мөн “Мөнгөн өвөл” цасны баярын арга хэмжээг зохион байгуулж тайлант мэдээг хугацаанд нь ирүүлж хамтран ажилласан албан байгууллагуудаас шалгарсан байгуулагуудыг  /аймгийн Цагдаагийн газар, ДДЦСтанц, ОИЦогцолбор, 18-р сургууль, Хонгор сумын 16-р цэцэрлэг/ шалгаруулж өргөмжлөл, спортын хэрэглэл материалаар шагнаж урамшууллаа. Цасны баярын арга хэмжээнд нийт 66 байгууллагуудын 8 мянга гаруй ажилтан албан хаагчид хамрагдаж, тайлан мэдээг аймгийн БТСГазарт хүргүүлсэн байна.