"Ахмадын жил - 2018" спортын v их наадам

 Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 269 – р тогтоолыг хэрэгжүүлэх, Биеийн тамир спортын хуулийн 8.1.1 дахь заалт,  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, Биеийн тамир, спортод ахмад үеийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдалаас урьдчилан сэргийлэх, өсвөр, залуу үеүүдийн дунд ахмад тамирчдыг сурталчилах зорилгоор “Ахмадын жил - 2018” спортын v их наадмыг спортын 6-н төрлөөр /софт волейбол, ширээний теннис, шатар, даам, хийн дасгал, нийтийн цэнгээнт бүжиг/ зохион байгуулж байна. Тэмцээнд Дархан сумын 18 баг, Орхон, Хонгор, шарын гол сумын нийт 21 багийн 500 гаруй ахмадууд оролцож байна. Тус тэмцээн 2018.04.03-05-ны өдрүүдэд үргэлжлэх ба өнөөдөр /2018.04.03/ нээлтээ хийлээ.  Спортын v их наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Н.Батлав, аймгийн ахмадын хорооны дарга н.Энхтайван Орхон, Хонгор, Шарын гол сумдын ахмадын зөвлөлийн дарга нар оролцлоо.