Жүдо бөхийн төвийн бүсийн авараг шалгаруулах тэмцээн

Дархан-Уул аймагт жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, өсвөр үеийн тамирчдын техник, ур чадварыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудад бие бялдрын болон оюун санааны хүмүүжил олгох, 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Төвийн бүсийн Жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 22 багийн 408 тамирчид оролцлоо.Багийн дүнгээр эмэгтэй багуудаас:- 1-р байранд Д.Балжинням дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид,- 2-р байранд Д.Оюунтөмөр дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг тамирчид- 3-р байранд Д.Сарангоо дасгалжуулагчтай Шинэ-Бадрах дэвжээний баг тамирчидЭрэгтэй багуудаас:- 1-р байранд Б.Батболд дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн баг тамирчид,- 2-р байранд Н.Нямдорж дасгалжуулагчтай Хангарьд спорт клубын баг тамирчид- 3-р байранд Д.Балжинням дасгалжуулагтай Дархан-Уул аймгийн баг тамирчид тус тус шалгарлаа.Энэхүү тэмцээнд Дархан-Уул аймгаас 41 жинд нийт 78 тамирчид оролцож, 42 тамирчин Жүдо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.