Идэрчүүдийн төвийн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээн

Төвийн бүсийн Волейболын аварга шалгаруулах Идэрчүүдийн тэмцээн манай аймагт 3 өдрийн турш амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тэмцээнд Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул аймгуудын 6 багийн 160 гаруй тамирчид амжилттай өрсөлдөн оролцлоо. Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, БТСГ-ын дарга Н.Батлав, ШУТИС-ийн ДаШУТИС- ийн захирал н.Батбаатар нар оролцож төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчдад амжилт хүсч, шагнал гардууллаа.Тэмцээний эрэгтэй багуудаас 1-р байр Сэлэнгэ аймгийн баг тамирчид2-р байр Дундговь аймгийн баг тамирчид3-р байр: Өмнөговь аймгийн баг тамирчидЭмэгтэй багуудаас1-р байр: Дундговь аймгийн баг тамирчид2-р байр: Сэлэнгэ аймгийн баг тамирчид3-р байр: Өмнөговь аймгийн баг тамирчид тус тус шалгарлаа.