Хоккейн ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээн

Хоккейн спортыг хөгжүүлэх, ахмад тамирчдын тоглолтын ур чадвар, арга техникийг өсвөр үеийнхэнд эзэмшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хүмүүжил олгох зорилгоор Ахмадын Улсын аварга шалгаруулах Хоккейн тэмцээнийг 2018.01.17-21-ны өдрүүдэд манай аймагт амжилттай зохион байгуулагдлаа.Дархан-Уул аймгийн Хоккейн шигшээ баг 1970 онд анх комиссар н.Пэлжээгийн санаачлагаар үүсэн байгуулагдаж, 1971-1974 оэуудад “Залуу үе” сэтгүүлийн нэрэмжит хоккейн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, 1975 – 1981 он хүртэл 6 жил дараалан түрүүлсэн бахдам амжилтыг үзүүлж байсан түүхтэй бөгөөд хоккейн спортын анхны 5-н спортын мастер, 2 дэд мастер төрж байсан нь Спортын мастер Б.Сүрэнжав, Н.Шагдарсүрэн, Ч.Дамдиндорж, Н.Ванчинжав, Н.Чойжил, Б.Төмөрсүх нар юм. Харин хоккейн Лигийн тэмцээн 1998 оноос анх зохион байгуулагдаж эхлэсэн ба манай аймгийн баг тамирчид 1998 онд мөнгө, 2001- онд хүрэл медаль хүртэн Хоккейн тэмцээний ШИЛДЭГ ДОТВЛОГЧ –ын шагналыг Б.Сүрэнжав 7 удаа хүртэж, ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ-аар Н.Шагдарсүрэн, Г.Ганхүү, ШИЛДЭГ ХААЛГАЧ-аар Б.Төмөрсүх нар удаа дараа шалгарч байсан гайхам сайхан түүхтэй.2018 оны Ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 8 багийн 120 тамирчид оролцож Тэргүүн байранд Дархан-Уул аймгийн “Дархан Минж” баг шалгарч, дэд байранд Бугант баг, гутгаар байранд UB Морьтон багууд тус тус шалгарлаа.