Дархан-Уул аймгийн талбайн теннисний тамирчид Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцлоо

 2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 20-ний өдрүүдэд Вьетнам улсын Хо Ши Мин хотноо 14 хүртэлх насны хүүхдүүдийн Талбайн теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөсөн. Тэмцээнд Монгол улсын 6 тамирчин оролцсоны 4 нь манай аймгийн тамирчид юм. Дархан-Уул аймгийн талбайн теннисний шигшээ багийн тамирчин, Х.Номин Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хосын төрөлд ХОШОЙ МӨНГӨН МЕДАЛЬ хүртэж, Б.Хатансүйх, Б.Ган-Эрдэнэ, П.Ундрах нар 8,15,20 дугаар байруудыг эзлэн дундаас дээш амжилт гаргасан юм. Ази тивийн ХОС МӨНГӨН МЕДАЛЬ хүртсэн Х.Номин ирэх гуравдугаар сард ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭН-д оролцох эрхээ авлаа. Монгол Улсаас анх удаа талбайн теннисний төрлөөр өсвөрийн тамирчид ийнхүү дэлхийн дэвжээнд хүч сорих гэж байна.