Залуучуудын Үндэсний бөхийн УАШТ

Монгол Үндэсний өв соёл, уламжиллаа хадгалан Үндэсний бөхийн гайхамшиг эр бярыг гайхуулан барилддаг Монгол улсын аварга, гарьд, арслан, заан, харцага, начингуудын залгамж халаа шилдэг Залуу бөхчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн манай аймагт /2017.11.25-26/ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг БНМАУ-ын гавьяат барилгачин, Силикат тоосго шохойн үйлдвэрийн дарга асан, онц хилчин, ахмад дайчин, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ашхүүгийн Чүлтэм агсны 90 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулсанаараа онцлог болсон юм.Тэмцээнд 15 аймгийн 23 байгууллагын 102 бөх зодголон барилдсанаас Аварга дээд сургуулийн бөхчүүд эхний гурван байр, багийн дүнгээр тэргүүн байранд шалгарлаа.Тэргүүн байр: Аймгийн харцага Н.Өсөхбаяр /Аварга ДС/Дэд байр: Аймгийн начин Н.Намнансүрэн /Аварга ДС/Гуравдугаар байр: Аймгийн начин Б.Бат-Эрдэнэ /Аварга ДС/4-р байр: Сумын заан С.Баярсайхан /Алдар/5-р байр: Сумын заан Ч.Алтангэрэл /Хилчин/6-р байр: Сумын заан Б.Орхонбаяр /Аварга/7-р байр: Сумын заан Б.Өсөхбаяр/Алдартан/8-р байр: Аймгийн харцага Д.Ариунбаатар /Хэнтий/9-р байр: Сумын заан А.Нармандах /Алдар/10-р байр: Сумын заан Э.Билгүүн /Алдартан/Багийн дүнгээр:1-р байр: н.Адъяахүү дасгалжуулагчтай Аварга дээд сургуулийн баг2-р байр: н.Өсөх-Ирээдүй дасгалжуулагтчай Алдар БТСХороо3-р байр: Д.Бумбаяр дасгалжуулагчтай Алдартан бөхийн дэвжээ  тус тус шалгарлаа.