Өсвөрийн Үндэсний бөхийн УАШТ

Академич,техникийн ухааны доктор /ph.d/ профессор, аймгийн заан, самбо бөхийн спортын мастер Ренчингийн Лхагвасүрэн агсны   нэрэмжит Монгол Улсын 2017 оны үндэсний бөхийн өсвөр үеийнхний  улсын аварга шалгаруулах тэмцээн 11-сарын 11-12-ны өдрүүдэд 5-н насны ангилалаар 216 бөхчүүд зодголон хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдаж өсвөрийн УЛСЫН АВАРГА бөхчүүдээ тодрууллаа.-       11 насанд Г.Ган-Эрдэнэ /Орхон аймаг/ 10 давж, -       12 насанд Д.Биндэрьяа /Өвөрхангай/ 9 даваа, 1 унаа, -       13-насанд Ч.Хүслэн /Булган аймаг/ 9 даваа 1 унаа,-       14-насанд Б.Пүрэвдагва / Баянхонгор аймаг/ 8 даваа, 1 унаа, -       15 насанд М.Гантогтох /Увс аймаг/ 9 даваатайгаар тус тус тэргүүн байранд, нийлбэр дүнгээр 1-р байранд Дархан-Уул аймаг, 2-р байранд Өвөрхангай аймаг, 3-р байранд Баянхонгор аймгийн баг тамирчид шалгарлаа.