"БИЕИЙН ТАМИР, СПОРТОД ХҮН АМЫН ОРОЛЦООГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ"

Дархан-Уул аймагт 2017.10.27-28-ны өдрүүдэд “Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь” сэдэвт сургалтыг амжиттай зохион байгууллаа. Сургалтын Нээлтийн үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр нар оролцон төвийн бүсийн аймгуудын спортын салбарын төлөөлөлүүдэд сургалтанд амжилт хүсч үг хэллээ. “Төвийн бүс”-ийн тус сургалтад Төв, Сэлэнгэ, Дархан, Өмнөговь, Дундговь гэсэн 5 аймгийн 100 орчим Биеийн тамир, спортын газрын удирдлага, мэргэжилтнүүд чуулж, салбарынхаа тулгамдсан асуудал, Биеийн тамир, спортын тухай шинэчилсэн хууль болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир, спортын газраас хийж хэрэжүүлсэн, хийхээр төлөвлөж буй ажлын талаар мэдээлэл сонсч, сургалтын үр дүнг дүгнэн ярилцлаа. Сургалтын эхэнд БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн О.Гэрэл “Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга” гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Мөн тэрээр Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого гэсэн сэдвийн хүрээнд сургалтад оролцсон төлөөлөгчдөд мэдээлэл өгсөн юм. Түүний араас БТСГ-ын Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Г.Одбаатар “Биеийн тамирын бодлоын хэрэгжилтийн үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж байна. Түүнчлэн орон нутгийн Биеийн тамир, спортын газруудаас  энэ онд орон нутагтаа хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хүргэсэн юм. Энэхүү сургалтад оролцогчдоос багш, дасгалжуулагчдын нийгмийн хангамжийг сайжруулах боломж, бололцоог хэрхэн хангах талаар санал тавьсан нь онцлууштай зүйл болов. Мөн нийтийн биеийн тамир, хүн амын бие бялдарын сорилын аяныг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар мэдлэг, туршлага солилцсон нь сургалтын бас нэг онцлог юм. Сургалтын хоёр дахь өдөр “Биеийн тамир, спортын хөгжлийн чиглэл”, “2018 онд зохион байгуулах улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарь”, “Биеийн тамир, спортын эрдэм шинжилгээний бодлогын хөгжлийн чиглэл” болон Монголын спортод ус агаар мэт хэрэгтэй “Биологи, физиолги, биохимид тулгуурласан бэлтгэл сургуулилтын төлөвлөлт”, “Үндэсний хэмжээнд зарласан төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, аж ахуйн, нэгж дэх Биеийн тамир, спортын хамтлагийн үйл ажиллагаа гэсэн сэдвийн хүрээнд үргэлжлэн явагдаж сургалтыг амжилттай зохион байгууллаа.