Нээлттэй хаалганы өдөрлөг

 БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН “НЭЭЛЛТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨРДархан-Уул аймгийн  Биеийн тамир, спортын газрын нээлттэй хаалганы өдрийг 9-р сарын 23-ны энэ өдөр БТСГазарт зохион байгуулж байна. Нээлттэй хаалганы өдрөөр БТС-ын газрын секц дугуйланд явдаг хүүхдүүд өөрсдийн спортын амжилт, түүхэн замналын талаар эцэг эх болон найз нөхөддөө сурталчилан спортоор хичээллэн идэвхитэй хөдөлгөөн хийх нь хүний эрүүл мэндэд хэр тустайг тайлбарлан найз нөхөд үе тэнгийнхэнээ спортоор хичээллэхийг уриаллаа.9-р сарын 23-ны нээллтэй хаалганы энэ өдөр Дархан-Уул аймгийн хэмжээнд Явган аялалын ахмадын УАШТэмцээнд 15 багийн 90 гаруй тамирчид, нэг үеийнхэн 1990-1993-оны төгсөгчдийн спортын арга хэмжээнд 15 багийн 200 орчим тамирчид, Параволейболын төвийн бүсийн сургалт арга хэмжээнд нийт 30-н мэргэижлтэн төлөөлөгчид, Дархан Төмөрлөгийн Үйлдвэрийн хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнд 11 багийн 150 тамирчид нийт 470 тамирчид, нээллтэй хаалганы үер өсвөр үе, насанд хүрэгчдийн насны нийт 400 орчим иргэд спортын арга хэмжээтэй танилцан спортын тэмцээн уралдааныг үзэж сонирхож байна.