Параволейболын холбооны төвийн бүсийн сургалт

 Монголын Параволейболын холбооноос зохиож буй суугаа волейболыг хөдөө орон нутагт сурталчилан таниулах сургалтанд  төвийн бүсийн Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон зэрэг аймгуудын 20 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд тамирчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт хариуцсан мэргэжилтэн, дасгалжуулагчид оролцож байна. Тус сургалт нь манай аймагт тусгай хөтөлбөрийн дагуу 9-р сарын 22-23-ны өдрүүдэд Биеийн тамир, спортын газар болон аймгийн Засаг даргын тамгын газрын спорт зааланд тус тус зохион байгуулагдана.