Байт харвааны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн

Байт харвааны насанд хүрэгчдийн 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаагаа манай Дархан хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 12 байгууллагын 87 тамирчид өрсөлдөснөөс олон улсын хэмжээний мастер-13, спортын мастер-23, спортын дэд мастер-12 оролцож нийт тамирчдын 58% нь өндөр зэрэгтэй тамирчид байсан нь тус тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон юм.Тэмцээн рекурвын эмэгтэй, эрэгтэй хувийн шигшээ харваа, Рекурвын холимог багийн харваа, Рекурвын эрэгтэй, эмэгтэй багийн харваа, Компаунд эмэгтэй, эрэгтэй хувийн харваа гэсэн 4-н төрлөөр аваргуудаа тодруулж нийлбэр дүнгээр1-р байранд Алдар спорт хороо2-р байранд Хангарьд спорт клуб3-р байранд Нийслэл өргөө клубын багууд тус тус шалгарлаа.