2017 оны Ахмадын Улсын Аварга шалгаруулах Волейболын тэмцээн

2017 оны Ахмадын Улсын аварга шалгаруулах Волейболын тэмцээн 8-р сарын 16-20-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдаж эхлэлээ. Тэмцээнийг Монголын Волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Баярбаатар, Дархан-Уул аймгийн Волейболын холбооны тэргүүн А.Батсуурь нар нээж тамирчдад амжилт хүсч, баяр хүргэлээ. Энэ жил Монгол улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90 жил, Монголын Волейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн ой тус тус тохиож байгаа ба ойг тохиолдуулан үе үеийн шилдэг тамирчдыг ойн медалиар шагнаж урамшууллаа.Тус тэмцээнд эрэгтэй 19 баг, эмэгтэй 19 багийн нийт 420 гаруй тамирчид оролцож авхаалж самбаа, хурд хүчээ сорьж байна.