Мэдээ, мэдээлэл

Үндэсний спортын VI их наадам

Монголын Үндэсний спортын 6-р Их наадмын анхан шатны тэмцээний  зуны спортын төрөл  Үндэсний сур, Буриад сур, Урианхай сур, Уламжлалт сурын харвааны аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт 2018.05.26-27-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

Өөрийгөө ялах марафон гүйлтийн уралдаан

 Спортлог Дарханчууд аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Өөрийгөө ялах марафон” гүйлтийн тэмцээнийг 2018.05.04-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд Хөвсгөл, Дорнод, Булган, ОрхонУул, Дархан-Уул, Төв аймаг, Зэвсэгт хүчний алдар спорт хороо, Хилчин спорт хороо,Аврагч спорт хороо, ХУД, БЗД, БГД, СХД, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн Өсвөр үе, залуучууд, ахмадыг хамарсан 1000 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээнийг аймгийн ЗДВГазар, БТСГазар, Шри Чинмойны баг хамтран зохион байгуулж, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо дэмжигч байгууллагаар ажиллаа.

Өөрийгөө ялах марафон гүйлтийн уралдаан

 Спортлог Дарханчууд аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Өөрийгөө ялах марафон” гүйлтийн тэмцээнийг 2018.05.04-ны өдөр зохион байгууллаа. Тэмцээнд Хөвсгөл, Дорнод, Булган, ОрхонУул, Дархан-Уул, Төв аймаг, Зэвсэгт хүчний алдар спорт хороо, Хилчин спорт хороо,Аврагч спорт хороо, ХУД, БЗД, БГД, СХД, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн Өсвөр үе, залуучууд, ахмадыг хамарсан 1000 гаруй тамирчид оролцлоо. Тэмцээнийг аймгийн ЗДВГазар, БТСГазар, Шри Чинмойны баг хамтран зохион байгуулж, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо дэмжигч байгууллагаар ажиллаа.

Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорил авах аргазүйн сургалт

  ХҮН АМЫН БИЕ БЯЛДРЫН ТҮВШИН ТОГТООХ СОРИЛЫН АЯН (04 САРЫН 15 – 05 САРЫН 15) - НЫ ХҮРЭЭНД СОРИЛ АВАХ АРГАЧЛАЛ, ЗААВАРЧИЛГАА ӨГӨХ СУРГАЛТЫГ ӨНӨӨДӨР 04 САРЫН 12-НЫ 15:00-17:00 ЦАГЫН ХООРОНД ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХУРЛЫН ТАНХИМД ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Монгол Улсын Ернхийлөгчийн 2010 оны 53 дугаар Зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ” 2005:5538 стандартаар батлагдсан “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүрийн 4 дүгээр сард улсын хэмжээнд зохион байгуулж үнэлэлт, дүгнэлт гаргах, улмаар Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1

"Ахмадын жил - 2018" спортын v их наадам

 Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 269 – р тогтоолыг хэрэгжүүлэх, Биеийн тамир спортын хуулийн 8.1.1 дахь заалт,  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, Биеийн тамир, спортод ахмад үеийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдалаас урьдчилан сэргийлэх, өсвөр, залуу үеүүдийн дунд ахмад тамирчдыг сурталчилах зорилгоор “Ахмадын жил - 2018” спортын v их наадмыг спортын 6-н төрлөөр /софт волейбол, ширээний теннис, шатар, даам, хийн дасгал, нийтийн цэнгээнт бүжиг/ зохион байгуулж байна. Тэмцээнд Дархан сумын 18 баг, Орхон, Хонгор, шарын гол сумын нийт 21 баг

Жүдо бөхийн төвийн бүсийн авараг шалгаруулах тэмцээн

Дархан-Уул аймагт жүдо бөхийн спортыг хөгжүүлэх, өсвөр үеийн тамирчдын техник, ур чадварыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудад бие бялдрын болон оюун санааны хүмүүжил олгох, 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Төвийн бүсийн Жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Идэрчүүдийн төвийн бүсийн аварга шалгаруулах волейболын тэмцээн

Төвийн бүсийн Волейболын аварга шалгаруулах Идэрчүүдийн тэмцээн манай аймагт 3 өдрийн турш амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тэмцээнд Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул аймгуудын 6 багийн 160 гаруй тамирчид амжилттай өрсөлдөн оролцлоо.

Хоккейн ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээн

Хоккейн спортыг хөгжүүлэх, ахмад тамирчдын тоглолтын ур чадвар, арга техникийг өсвөр үеийнхэнд эзэмшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын хүмүүжил олгох зорилгоор Ахмадын Улсын аварга шалгаруулах Хоккейн тэмцээнийг 2018.01.17-21-ны өдрүүдэд манай аймагт амжилттай зохион байгуулагдлаа.Дархан-Уул аймгийн Хоккейн шигшээ баг 1970 онд анх комиссар н.Пэлжээгийн санаачлагаар үүсэн байгуулагдаж, 1971-1974 оэуудад “Залуу үе” сэтгүүлийн нэрэмжит хоккейн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, 1975 – 1981 он хүртэл 6 жил дараалан түрүүлсэн бахдам амжилтыг үзүүлж байсан түүхтэй

Дархан-Уул аймгийн талбайн теннисний тамирчид Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцлоо

 2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 20-ний өдрүүдэд Вьетнам улсын Хо Ши Мин хотноо 14 хүртэлх насны хүүхдүүдийн Талбайн теннисний Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөсөн. Тэмцээнд Монгол улсын 6 тамирчин оролцсоны 4 нь манай аймгийн тамирчид юм. Дархан-Уул аймгийн талбайн теннисний шигшээ багийн тамирчин, Х.Номин Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хосын төрөлд ХОШОЙ МӨНГӨН МЕДАЛЬ хүртэж, Б.Хатансүйх, Б.Ган-Эрдэнэ, П.Ундрах нар 8,15,20 дугаар байруудыг эзлэн дундаас дээш амжилт гаргасан юм.

Залуучуудын Үндэсний бөхийн УАШТ

Монгол Үндэсний өв соёл, уламжиллаа хадгалан Үндэсний бөхийн гайхамшиг эр бярыг гайхуулан барилддаг Монгол улсын аварга, гарьд, арслан, заан, харцага, начингуудын залгамж халаа шилдэг Залуу бөхчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн манай аймагт /2017.11.25-26/ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.