”ЭВИЙН ӨРГӨӨ” ЭНХИЙН ГҮЙЛТ БУЛГАН АЙМГААР...

     “Эвийн өргөө” энхийн гүйлтийн тамирчид Булган аймагт  2018 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд  ирж  галт бамбарыг албан ёсоор, ёслол  хүндэтгэлтэйгээр  Аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий, Биеийн тамир, спортын газрын дарга А.Ханддорж, Албаны дарга Л.Ганболд, Булган аймгийн Хөнгөн атлетикийн холбооны тэргүүн В.Батболд, хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын болон бусад холбогдох хүмүүс угтан авлаа. Энэ удаагийн гүйлтэд Монголын баг тамирчид БНХАУ-ын Амгаланбаатар хотоос Хятадын багтай нийлж, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Завхан,Увс, Баян-Өлгий аймгийн нутгаар дайран нийт 3000 км замыг туулах аж.Галт бамбарыг  2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн  08.30 цагт Булган аймгийн төв Цогт Хунтайжийн талбай дээрээс дараагийн өртөө Хутаг-Өндөр сум руу үдэн гаргалаа.