ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДМЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ ХАНГИНАХЫН ШУГУЙН ШАГАЙН ТОЙРОМ” ШАГАЙН ХАРВААН ТЭМЦЭЭНД НИЙТ: 35 БАГИЙН 307 ХАРВААЧИД ОРОЛЦЛОО.

          Үндэсний Спортын VI  их наадмын  хүрээнд зохион байгуулагдсан   “Хангинахын шугуйн шагайн тойром”  Шагайн  харваан  тэмцээнийг  Багийн харваа, Цуваа харваа,  Чавх  харваан  төрлүүдээр  Хутаг-Өндөр сумын “Гуртын хөтөл”-д  2018 оны 06 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Шагайн харваанд   Булган,  Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон  нийт 6 аймгийн  35 багийн 307  харваачид  оролцлоо.Багийн харвааны төрөл:I  байранд  Б.Батцогоо ахлагчтай Булган сумын “Ханжаргалант “ багII байранд  МУ-ын гарамгай мэргэн А.Эрдэнэ-Отгон ахлагчтай  Булган аймгийн “ Сэлэнгэ” багIII байранд МУ-ын үлэмж,  дархан мэргэн С.Ямааранз ахлагчтай  Архангай  аймгийн  “АПУ” компаниЦуваа харвааны төрөл:I  байранд  залуу харваач  Ж.Мөнхбаяр  /Хутаг-Өндөр  сум/II байранд  Д.Мөнхбаяр  /Булган сум/III байранд Г.Амар  /Булган сум/Чавх  харвааны төрөл:I  байранд  С.Шийрэвдорж  ахлагчтай  баг / Дархан-Уул аймаг /II байранд  Нямдорж  ахлагчтай баг  / Орхон аймаг/III байранд Ч.Лхагва ахлагчтай баг /Булган аймаг/Цуваа харвааны төрөл:I  байранд  Батнасан /Орхон аймаг/II байранд  Ч.Лхагва / Булган сум/III байранд Хишигбат /Хутаг-Өндөр сум / тус тус шалгарсан байна.