ҮНДЭСНИЙ СПОРТЫН VI ИХ НААДАМ, “МОНГОЛ НУМ СУМ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ ХАНГИНАХЫН ШУГУЙН ШАГАЙН ТОЙРОМ” СУРЫН ХАРВААН ТЭМЦЭЭНД НИЙТ: 6 БАГИЙН 48 ХАРВААЧИД ОРОЛЦЛОО.

          Үндэсний Спортын VI  их наадам, “Монгол нум  сум” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлуудын хүрээнд  “Хангинахын шугуйн шагайн тойром”  Сурын  харваа, Шагайн харваан  тэмцээнүүдийг  Хутаг-Өндөр сумын “Гуртын хөтөл”-д  2018  оны 06 дугаар сарын 02-03-ны  өдрүүдэд  урлаг соёлын арга  хэмжээгээр  эхэлж,  нээлтийн арга хэмжээг  Ц.Бат-Өлзий /Аймгийн Засаг даргын орлогч/ нээж, П.Итгэлбаяр /Хутаг-Өндөр сумын Засаг дарга/, А.Ханддорж /Биеийн тамир, спортын газрын  дарга/  болон бусад албаны хүмүүс  нээлтийн  арга  хэмжээнд оролцож, хамтран зохион  байгуулагчаар  Аймгийн  Засаг  даргын  тамгын  газар, БТСГазар, БОАЖГазар,  Хутаг-Өндөр сумын ЗДТГазрууд  ажиллаа.         Сурын харваанд тэмцээнийг Үндэсний  сур, Буриад сур, Уламжлалт сур, Урианхай сурын харваан төрлүүдээр зохион байгуулснаас нийт:  6  багийн 48 харваачид үүнээс: Спортын мастер-3,  спортын дэд мастер -1,  Урианхай  сурын спортын мастер-1,  спортын дэд мастер-1, Аймгийн мэргэн-5, Сумын мэргэн-7 оролцлоо.        Үндэсний сурын багийн  харваанд :I  байранд  Спортын мастер, Аймгийн мэргэн Д.Мөнхдорж ахлагчтай “Баатар ван”II байранд  Спортын мастер, Аймгийн гарамгай мэргэн Д.Галбадрах ахлагчтай “Жинст “ багIII байранд С.Ганбат ахлагчтай  Баян-Агт баг        Урианхай сурын  харваанд :I  байранд  М.Болд ахлагчтай ”Дархан баг”II байранд  Г.Ууганбаяр ахлагчтай “Жинст” багIII байранд С.Ганбат ахлагчтай  Баян-Агт баг        Буриад сурын  харваанд :I  байранд  Г.Ууганбаяр ахлагчтай ”Отго жинст” багII байранд  Д.Мөнхдорж  ахлагчтай “Жинст” багIII байранд Д.Галбадрах ахлагчтай  “Дархан” баг          Уламжлалт сурын  харваанд :I  байранд  Д.Галбадрах ахлагчтай  “Дархан” багII байранд  Г.Ууганбаяр ахлагчтай ”Отго жинст” багIII байранд Д.Мөнхдорж  ахлагчтай “Жинст” баг          Цуваа  харвааны эрэгтэй:I  байранд  Спортын дэд мастер, Аймгийн хошой мэргэн Г.Ууганбаяр /Бүрэгхангай сум/II байранд  Залуу харваач Д.Мөнх-Эрдэнэ /Бүрэгхангай сум/III байранд Залуу харваач А.Лувсансүрэн /Бүрэгхангай сум/IV байранд Спортын мастер, Аймгийн мэргэн Д.Мөнхдорж /Бүрэгхангай сум/V байранд Спортын мастер М.Болд /Бүрэгхангай сум/       Цуваа  харвааны эмэгтэй:I  байранд  Спортын мастер, Аймгийн гоц  мэргэн Л.Энхзул  /Бүрэгхангай сум/II байранд  Сумын мэргэн Д.Саранчимэг /Бүрэгхангай сум/III байранд Аймгийн мэргэн Б.Цэнгэлмаа  /Бүрэгхангай сум/IV байранд Залуу харваач Ц.Баярмаа /Бүрэгхангай сум/V байранд Залуу харваач Д.Бат-Өлзий  /Бүрэгхангай сум/ тус тус шалгарсан байна.